x

Хятадын түрэлт ба ШХАБ

Б.Үүлэнсолонго: Хятадын “түрэлт” ба ШХАБ

Б.Үүлэнсолонго нэртэй зохиогчийн "ОРОС ХИЧЭЭЛ: Украйнь ба Беларусын сургамж" өгүүллийг өмнө нь өөрийн энэхүү буландаа нийтлэн олонд хүргэсэн нь уншигчдийн сонирхлыг маш их татсан  ба одоо ч дахин дахин сэргээн ишилсээр байна. Түүнийг http://baabar.mn/article/buulensolongo-oros-khicheel-ukraini-ba-belarusiin-surgamj хаягаар орж үзэж болно.

Харин энэ удаад түүний Хятад ба ШХАБ-ын асуудлаар бичсэн тоймыг хүргэж байгаадаа баяртай байна.

НҮБ vs “Автократуудын клуб”

Жил бүр зохион байгуулагддаг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Тяньжинь хотноо нь болж улс төр сонирхдог судлаачдын анхаарлыг татав. Учир нь байгуулагдаад 25 дах жилийн нүүр үзэж байгаа уг байгууллагын түүхэнд хамгийн том арга хэмжээ болов. (Нийт 20 гаруй улс орон, 10 гаран олон улсын байгууллагын удирдагчид оролцсон)

     ШХАБ-ын хэрхэн өргөжин тэлснийг мэдэхийн тулд хэдэн тоо харвал: Дэлхийн хүн амын 42%, дэлхийн ДНБ-ий 23%, Евразийн газрын нутгийн 65%-ийг тус тус хамарч, эдийн засгийн чадамж нь өнөөдрийн байдлаар 30,000,000,000,000 америк доллараар хэмжигдэж (ШХАБ-ын хөгжлийн банк байгуулна) дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага болж чаджээ. Үүнээс гадна уг байгууллагын гишүүн дагагч ажиглагч нарын тоо чанарт дэвшил гарсан байна. Тухайлбал, хамгийн сүүлд Энэтхэг, Пакистан, Беларусиар эгнээгээ тэлсэн билээ. 

    Манай гарагийн хамгийн том автократ дэглэмийн төлөөллүүдийн уулзалт болон чөлөөлөх дайны 80 жилийн ойн баярын арга хэмжээнд “баяр хөөртэй” байгаа тэднийг харсан ажиглагчид сүүлийн 100 жилд болоогүй тирануудын“үдэшлэг боллоо” гэцгээж байна.

  Уг нь жил бүрийн намар дэлхийн удирдагчид Америкийн Нью-Йорк хотод, НҮБ-ын төв  байранд цугларч цэнхэр гаригийнхаа ирээдүйг хэрхэн одоогоос дээрдүүлэх, яаж энх тайвнаар зэрэгцэн орших талаар хэлэлцдэг байлаа. Өнөөдөр Бээжинд болж буй “Автократ үдэшлэг” НҮБ-ын байр суурийг булаалдах мэт. Энд л олон улсын  аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сансар огторгуйн болон агаар, тэнгист технологио хамтран хөгжүүлж, хүчээ нэгтгэж байна. Дэлхийн их гүрний хүчний харьцаа эргэлт буцалтгүй өөрчлөгдөж эхэллээ.

Улсын Ерөнхийлөгчөөс Улсын дарга тийш ханарч буй дэлхий

 Өнөөдрийн "To be. not to be"  бол шинэ дэг журмыг аль улс манлайлж, дараагийн “Дэлхийн дарга” хэн болох вэ? Одоогоор тэргүүн магнайд нь Хятадын дарга Ши Жинпинийг нэрлэхээс аргагүй. АНУ-ын ерөнхийлөгч биш харин Хятад ард Улсын дарга. Энэ хүн одоогоор бөмбөрцгийн хамгийн чухал хүн болов. Түүний удирдаж буй их гүрний ард иргэдийн тоо, зэвсэгт хүчин, эдийн засгийн чадвахи болон шууд өөрөө мэдэж шийдвэр гаргах тогтолцоо зэргийг тооцож үзвэл өргөн цар хүрээгээрээ дэлхийн бүх хүн төрлөхтөнд шууд нөлөөлөх хүч чадвартай цорын ганц хүн. 

   Түүнд эрх мэдлээсээ огцрох солигдох аюул хол, сонгууль луйвардана, сөрөг хүчнээ худалдаж авах гэх мэт ажил хэрэггүй тул хувь хүний биологийн хүч нь л хүрэлцэх хугацаанд ноёрхолоо нь хадгалах буюу улам нэмэгдүүлэх боломжтой. Бусад их гүрнүүдийн сульдаа нь Шинэ даргын чалхыг огцом ихэсгэв. 

   Сүүлийн үеийн үйл явдал буюу Трампын гадаад бодлого дахь хүлцэж харилцахын аргагүй дээрэлхэлт хэтэрхий өндөр өртөг төлж байгаагийн нэг жишээ бол автократ дэглэмтэй улсуудаас гадна ардчилсан улсууд ч Америкаас дөлөх болсон явдал. 

   Саяхны жишээ дурьдахад, Энэтхэг нь Америкаас маш хурдан Хятад руу шилжив. Трампын санаачилсан “Эдийн засгийн болон бусад янз бүрийн дарамт”-с болж одоо дэлхийн 100 гаруй улсын хамгийн том түнш Хятад болон хувирав. 

Д.Трамп худалдааны түншүүддээ;

-Хятадаас холд гэж шаардаж байгаа боловч нөгөөдүүл нь "Бид АНУ, Хятад хоёрын аль нэгийг сонгохыг хүсэхгүй. Хоёулантай харилцаатай байхыг хүсч байна" гэсэн хариу барив. "Америкийн талынханд ч гэсэн Хятад  хэрэгтэй" гэдгийг тооцоолж байгаа нь зүй ёсны бодлого юм.

    Америкийн удирдагчийн тодорхойгүй байдал, худалдааны дайн, өөрийн цэргийн холбоо, аюулгүй байдлын түншлэлийн сүлжээгээ сүйтгэснээс болж онгойсон орон зайг Хятадын удирдагч овжин ашиглан хүчний хувьд ч, эдийн засгийн хувьд хүчээ аван өндийж ирэв.

   Трамп дэлхийн улсуудыг дээрэлхэх гэж оролдсоны хариуд тэд Хятад руу хошуурч Бээжинг улам бүр хүчирхэгжүүллээ. Америкийн өөрийн ашиг сонирхолд ч хохирол учруулж буй "Хүнд ч лайтай, өөрт ч гайтай” алхмууд нь Хятадын ялалтад эрч нэмсээр, бид түүнийг нь нүдээр харж буй гэрчүүд болсоор.

   Америкийн хуучин удирдагчид болон нөлөө бүхий улс төрчид дэлхийн анхаарлыг Вашигтон рүү төвлөрүүлж, буцаан авчирах санаачилага, хөдөлгөөн өрнүүлж байгаа ч бүтэлтэй юм барагтайхан.

   Одоогоор Америк долларт суурилсан санхүүгийн системээ хэсэгтээ тогтоон барьж харагдавч Орос, Хятад долларын төлбөрөөс эрчимтэй татгалзаж, (Одоо Москвагийн бирж дээр Хятадын юань хамгийн алдартай, хамгийн том валют болсон) Европын холбоо хүртэл “евро”-гоор тооцоо хийхийг найдвартайд үзэж эхэллээ. 

   Харин Америк олон жилийн турш хуримтлуулсан улс орнуудын итгэлцэл, дэлхийн ардчилалын бэлгэ тэмдэг-итгэл найдвар, эрх чөлөөний архитектор, эерэг манлайлалаа богино хугацаанд үрэн таран хийж байна. 

    Өнөөдөр Хятадууд дэлхий дахинд хуучны Америк шиг тийм их итгэл төрүүлэхгүй байгаа ч цөөнгүй улс орон Бээжингийн сүр хүчний өмнө буулт хийхээс өөр сонголтгүй нөхцөлд орсон.

   Ши даргын ШХАБ-ын уулзалтанд хэлсэн үгэндээ “Дэлхийн засаглал шинэ замын уулзварт хүрч хүрлээ” гээд, олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дараагийн 10 жилийн хөгжлийг бид манлайлна гэсэн санааг илэрхийлэв. 

   Барууны шинжээчид үүнийг “Тэд төв Азийн аюулгүй байдлыг хамгаалж, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо гэсэн нэрийн дор уг байгууллагыг НАТО маягийн холбоо болгох их гүрний онцгой том амбицаа ил гаргав” гэжээ.

   БНХАУ-ын дарга болон түүний коммунист нам гадна талд ийнхүү амжилттай тоглолт хийж байгаа нь тэдний эдийн засгийн хүчин чадалтай шууд холбогдоно. Хятад хэдийгээр хувь хүний эрх чөлөөг дэмждэггүй боловч “Хүчирхэг эдийн засаг бол хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрч, дэмжих явдал” гэдгийг тэргүүлэх чиглэл болгосон. Ингэснээр хувийн хэвшлээ чадмаг ашиглаж эдийн засгийн шинэчлэлийг ч дотооддоо эрчимтэй явуулж бна. Саяхан Жак Ма-г хүртэл “цэвэрлэгээний орчин үеийн хувилбарыг амжилттай давуулаад” эргүүлэн босгож, бизнесийн тавцан дээр гарган ирсэн нь томоохон хөрөнгөтнүүдийн айдсыг үргээсэн үйл явдал болов.

   Хятадуудад удаан жил наалдсан бусдын дэвшил, технологи “Хуулбарлагч үндэстэн” гэсэн басамжлал арилж байна. Өнөөдөр тэдний өндөр хөгжил, технологийн дэвшлийг харсан улс орнуудын бишрэл хүндэтгэл нэмэгдэж, заримд нь айдас атаархлыг төрж, ерөнхийдээ аргагүйдэн дагахад хүргэв. 

    Трампын Хятадтай хийхээр оролдсон “Худалдааны дайн”-ы ажиллагаа өөрөө олигтой “ажилласангүй” шүү дээ. Хориг боолт, бойм шахалтын хариуд Хятадууд газрын ховор элементийн экспортоо нам зогсооход л бусад нь “үг дуугүй” цагаан туг өргөж эхлэв. Хятад дэлхийн ховор металлын нийлүүлэлтийн 90%-ийг дангаар (700 нэр төрлийн) хангадаг бөгөөд эдгээр нь цахилгаан мотороор ажилдаг бүх бүтээгдхүүний орцонд ордог. Үүнээс гадна зарим ашигт малтмал, эмийн химийн тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бараг ганц монополь. АНУ-ын үйлдвэрлэгчдийн шахалтаар Хятадтай энх тайвныг эрэлхийлэхээс аргагүй болсон Дональд Трамп арваад хоногийн өмнө Америк-Хятад хоёр улсын худалдааны эвлэрлийн гэрээгээ яалт ч үгүй сунгахад хүрэв. 

    Хятад улс хэдийгээр тагтан дээр зогсоод нударга зангидах дуртай боловч аливаа мөргөлдөөн, дайн хурц асуудалд улсынхаа ашиг сонирхол, бизнесийн зохицлыг голлон шийдвэр гаргадаг, энхийг эрхэмлэгч, прагматик улс. Ер нь алдах юмтай улс л илүү ухаалаг бодлого хэрэгжүүлж, харилцан ашигтай зэрэгцэн оршиж чаддаг. Нэг үгээр Ши даргатай БНХАУ “терроризм биш технологи экспортлодог” улс бүтээж байна.

Үл үзэгдэх тэнцүүлэгч туухай

Гадна талаас нь харахад, домбоноосоо суллагдсан шидтэн шиг дэлхийн тайзнаа голлон томорч буй Хятадын дотор руу өнгийвэл ямар байх вэ?

Хятадын дээд удирдлагуудын дунд өрнөж байгаа тэмцлийн талаар бичнэ гэдэг эр зоригтой гэхээсээ илүү бөх зүрхтэй хүний ажил. Учир нь хятадууд өөрсдийнхөө тухай үнэнийг бичсэн этгээдийг намнаад байдаг юм биш. Тэр ч буйтугаа Нангиадын уламжлалт хийгээд коммунист маягийн улстөрийн соёл нь “улс төрийн аллага”-аас зайлхийдэг. Иймээс, системтэй цуглуулсан баттай үнэн мэдээлэл бүхий дата-тай мэргэжлийн инстүүц л биш бол өөртөө тунчиг итгэлтэй, эсвэл ямар ч таамаг хийхээс сийхгүй зүрхтэй хүмүүс л Хятадын төрийн бодлогод анализ хийх гэж оролддог. Учир нь хаалттай, хэт мега энэ гүрний гүнд ноцтой асуудал гарсан байлаа ч бид хамгийн сүүлд л олж мэдэх болно. 

  Ямар ч байсан одоогоор мэдэгдээд байгаа дүгнэлт, гаргалгаануудыг тоймлох гээд үзье. Тоймд хийсэн тойм ч гэмээр юм уу?

  Ши дарга14 дэх жилдээ үнэмлэхүй эрх мэдэлтэй хэвээр байж түүний гадаад нэр хүнд, удирдаж байгаа Хятад улсынх нь хүч чадал ялгуулсан амжилттай байгаа ч “ямар ч зүйл ямагт хувиран өөрчлөгдөж байдаг” зарчмаар дотоод асуудал томорсоор байгааг инсайдер(гүнээс мэдээлэгч) мэдээчингүүд бичиж байна. 

   Тэрбээр оны эхнээс зэвсэгт хүчиндээ томоохон цэвэрлэгээ хийсэн. Зарим том болон дээд тушаалын генералууд мөрдөн байцаалтын шатандаа “ууршин алга болсон” гэнэ. 

  Улс төрийн товчооныхон болон намын төв хорооны цөөнгүй  гишүүн (Дээд удирдлага) шалтгаангүйгээр ажлаа өгөөд мөн сураг тасарсан байна. Эндээс Ши даргын цэвэрлэгээ үргэлжилж байна гэж тааж болох ч сөргүүлээд “Ши даргын” гэх олон эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудыг мөн шалгагдан саатуулагдсан тоо ихээхэн нэмэгдсэн гэсэн мэдээ цуврах болов. Улсын даргын өөрийн хүмүүсийн хариуцсан том сангуудаас алдагдсан их хэмжээний мөнгөний мөрөөр эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээ цацаж шуугиан тариад эхэлжээ. 

  Түүний биечлэн удирдаж байсан олон комиссын ажил, томоохон төслүүд уналтанд орж, шийдвэр гаргадаг хуралдаанууд зарлагдахгүй болсон гэнэ.

   Ши дарга өөрөө шилжүүлж байгаа эсвэл өрсөлдөгч нарын тулгалтын алин болохыг мэдэхгүй боловч зарим чухал эрх мэдлийг түүнээс салгаж өөр хүмүүсийн гарт өгсөн байна.  Даргын хувьд “Сөрөг хүчин” ч гэмээр бүлгүүд, зарим албан тушаалтнууд эрх мэдэл, их мөнгө, хяналтын эрхийг хуваан хариуцаж эхэлсэн нь итгэл хүлээлгэсэн төдийгөөр ойлгох аргагүй. Хятад шиг авторитар удирдагч бүхий эрх мэдлийн оргилд суудаг оронд ийм явдал болох нь гайхах зүйл лав мөн. 

  Хятад орон хэдийгээр автократ ч гэлээ хэн нэг хэт их нөлөөтэй болох, эрх мэдэл үнэмлэхүй төвлөрөхөөс сэргийлэх үүрэгтэй "нэргүй сөрөг хүчин” ямагт ажиллуулдаг байдаг гэсэн хувилбар бий. Яг л жингийн нэг туухай хэт дарахад өөр үл мэдэгдэх туухай хаанаас ч юм гарч ирээд жинлүүрийн тэнцвэрийг барих шиг.

  Яг л тэр нэгэн цагт Мао, Дэн Сяопин нар эрх мэдлээ хувааж, хэн нэгнийг хэт их хүчтэй нөлөө үзүүлэхээс сэргийлэхийн тулд нэг нэгэндээ сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн шиг. Энэ нь яг л их далай хэзээ нэгэн цагт хогоо эрэг рүү гарган хаях мэт.

   Хятад бол хүчирхэг нь тодорхой, сүр жавхлантайгаар хүрхэн буй нь тодорхой, бүр дүүлэн нисээд байгаа нь тодорхой ч далавч нь хаанаа байгаа, хүчирхэг дуу хоолой нь хаанаасаа гарч байгаа нь үл ойлгогдох хурмастын луу мэт.

Б.Цэнддоо, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Caridad (185.196.0.14)
    we approached darkweeb hacking firm CyberH4cks.com using the thor browser on the darkweb during early divorce discussions after repeated false accusations of infidelity were being directed at him. Despite assurances that mediation would remain amicable, the client noticed escalating hostility, narrative manipulation involving children, and attempts to gain leverage through unsubstantiated claims. Rather than respond emotionally or escalate legally, the client opted for discreet third-party verification of the facts. Investigation Process CyberH4cks conducted a legally compliant investigation combining: Open-source intelligence (OSINT) Pattern-of-life analysis Time-stamped digital correlation Physical observation compliant with jurisdictional laws Evidence chain-of-custody documentation. Findings The investigation produced verifiable documentation confirming the spouse’s ongoing extramarital relationship, including: Chronological activity correlation Location consistency Financial behavior alignment Visual confirmation where legally permissible Importantly, the client never needed to present the material in court. Outcome Once the existence of third-party verification was disclosed (without revealing scope or full evidence), the tone of mediation changed immediately. False accusations ceased, negotiations stabilized, and the divorce concluded without litigation.The value wasn’t the evidence itself it was knowing it existed. Once that was clear, everything changed.”
    2026 оны 01 сарын 22 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
  • Hailey Alison (102.89.84.50)
    For a few months now I suspected that my husband was cheating around with other people, however I had no solid proof or evidence. I stumbled across this website which I found a great recommendation to Henryclarkethicalhacker@gmail. com , that helped me see who my spouse was text messaging/calling. I also tracked my husband’s location, I got this proof to my lawyer and this was the strong document he used in my divorce, all thanks to Henryclarkethicalhacker@gmail. com he helped me a lot, anyone who needed a hacking service. He will help you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Stancy Kate (102.89.84.50)
    Cheating is an act that I believe most men can not do without because of their inconsideration and lack of strength and will to keep their pants up. As a woman and someone that happens to always commit myself to my relationships, I have been heartbroken quite a few times by cheating partners but on this very last one I got fed up, I devised that I had had enough and badly needed to catch my fiance in the act. I searched Google and this name kept on coming up by ex-clients who gave awesome recommendations so I immediately reached out to them and decided to give a try to get the heavy burden of suspicion off my mind.I never knew that a phone could be hacked without having physical access with it. Thank you Henry! You can write to him at Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • James Scott (102.89.84.50)
    For four years ,i had been Questioning if my wife loved me as i felt so unloved- so much that i occasionally asked if she Was having an affair, I felt she was really avoiding me, however i had a gut feeling that something wasn’t right and began to question my own sanity and anxiety. our children wondered why she was going out so much and not spending time with me and with us as a family. Eventually I had to come online to search for a way to get into my wife’s phone without her finding out and I came. Through a hacker who did a great job for me, I was able to get into her phone within 12 hours and I got access to all social media text messages and her phone Conversations live and Permanently. It was so Hard and hurt brutally that my wife was a cheating one and it really affected me. If you find yourself in a Situation Like this, i Suggest you contact via, Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Fran Amanda (102.89.84.50)
    Hello I found Henryclarkethicalhacker@gmail. com, email on a site about getting info from cheating boyfriend. I have no way to access my spouse's phone because he always has it in his pocket or in his hand, I have never heard his phone ring in the 8 years we’ve been together. He’s cheated on me before yet he always says it’s over with the other person and that he wants only me but I was not at rest until I contacted Henryclarkethicalhacker@gmail. com who helped me hack into his phone,, he went through his WhatsApp, fakebook ,kik ,deleted text messages ,call logs ,text messages and many more am so happy finding out the truth about my cheating boyfriend you all can also contact him tell him Helen Lyons refereed you,
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Lucy Janet (102.89.84.50)
    I don’t like to do this but My wife was always coming home late, making calls in private and denying me the privileges that i deserved, so i had to look for a way to find out what was going on and then i came across this hacker named Henry Clark who really helped me in accessing her Facebook, Whatsapp, Text messages, Email, Snapchat, IG, Call logs, i also retrieved her recently deleted messages and monitored her GPS location. I was really heartbroken when i saw her sneaky talks with other men and how they have been making a mess of themselves but the hacker really saved my life because finding out the truth about her would have been so so impossible for me. Just in case you need similar help, I strongly advise that you contact the hacker via this email: Henryclarkethicalhacker@gmail. com, .. For a quick response, tell him who referred you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Ella (102.89.84.50)
    Some experiences in life will make you change your opinion about so many things. A few days ago I got into some discussion with my friends about hiring a hacker to spy on my spouse …. honestly i was boldly against it and thought to myself that I could never hire a hacker for any reason. My former loving wife who always showed me love suddenly changed in her attitude which got me really emotionally down. I tried talking to her and tried to fix things but it really felt like I worsened the case. things got really bad and i decided to use the service i found online and i implored his service and our business was confidential, i got to know who my wife has been having an extra marital affair with, i deal with the issue my own way and was satisfied with the result …Thanks HENRY HACKER. contact him on Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • DR. ADITY (102.89.69.70)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top