x

Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэдээллийг засаж өөрчилнө

Хиймэл оюунд суурилсан камераар сануулах мессеж, зөрчлийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ. 

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад хиймэл оюунд суурилсан камерын 2600 гаруй хяналтын системээр иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээх ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Эдгээр сануулах мессеж, зөрчлийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ. 

ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг, “Хиймэл оюунд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа тухай гомдол, санал ирүүлсэн. Эдгээрийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийг шинээр сайжруулах ажлыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхыг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Тухайлбал, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн хариу мэдээлэл илгээх боломжтой. Бид үүнийг хянан мэдээллийг засварлана” гэв.

Хиймэл оюунд суурилсан камерын хяналтын системийн тусламжтай замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тухайлбал, хурд хэмжих, гэрэл дохионы, чиглэлийн тээврийн эгнээний, автобусны буудал дээр зогссон, эгнээ байр буруу эзэлсэн, агшин зуурын болон дундаж хурт хэтрүүлэх, зогсох шугам болон үргэлжилсэн цагаан зураас давах зэрэг зөрчлийг илрүүлж байна. 

Түүнчлэн тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотой хиймэл оюунд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан сануулав.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ПСЖ анх удаа УЕФА-гийн Супер цомын эзэн болов 11 цаг 42 мин Ким Ё Жон: БНСУ-тай харилцаагаа сайжруулах ямар ч хүсэлгүй 11 цаг 50 мин Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэдээллийг засаж өөрчилнө 11 цаг 51 мин Усалгаатай тариалан эрхлэх туршилтыг амжилттай хэрэгжүүлж байна 11 цаг 51 мин Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно 11 цаг 54 мин Экпортод гаргах 100 мянган хонины эхний ээлжийнхийг тээвэрлэхэд бэлэн болжээ 11 цаг 55 мин Архангайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цаг 56 мин АНУ, ОХУ-ын удирдагчид Аляскийн Эльмендорф-Ричардсон баазад уулзана 11 цаг 57 мин Өмнөд Солонгосын Дээд шүүх “Baby Shark” дууны зохиогчийн эрхийн маргааныг эцэслэн хаалаа 11 цаг 58 мин Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо 12 цаг 0 мин Таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ 12 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно 12 цаг 2 мин Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна 12 цаг 3 мин “Ахлах офицер”-уудын спортын олон төрөлт тэмцээн үргэлжилж байна 15 цаг 21 мин Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо 15 цаг 22 мин Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна 15 цаг 23 мин Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлж байна. 15 цаг 23 мин Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл нэмэгдсээр байна 15 цаг 24 мин Сэлэнгэд ахмад холбоочдод төрийн дээд одон, медаль гардууллаа 15 цаг 25 мин Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна 15 цаг 26 мин
iИх уншсан
Эрчим хүчний үнэ нэмэхгүй бол засвар үйлчилгээ доголдох эрсд... Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай ху... Хятадын залуус ажилгүй мөртлөө ажил хийж байгаа дүр үзүүлэн ... Мексик уламжлалт шаахайн загварыг ашигласан хэмээн Adidas шү... Амт, чанар сайтай, шинэхэн ургацын төмс хэрэглэгчиддээ очлоо... Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай ту... Монголд мөрийтэй тоглоомын бүх төрлийн үйл ажиллагааг бүрэн ... Орон зайн мэдээллийн салбарыг хөгжүүлнэ Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл мар... Цагдаагийнхан иргэдэд орон байрны хамгаалалт сайжруулахыг ан... Сэлэнгийн онцгойгийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гү... Арвин ашиг шимтэй үхэр сүргийг бүртгэж эхэллээ Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж... Уур амьсгалын өөрчлөлт аяллын “хамгийн тохиромжтой үе”-ийн о... “Weapons” аймшгийн кино Хойд Америкийн бокс-оффисыг тэргүүлл... "Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон т... Казахстан Азербайжан, Арменийн түүхэн энхийн хэлэлцээрийг өн... Швейцарийн алтны экспорт АНУ-ын өндөр татварын дарамтад орло... Нийслэлд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа...
Top