x

ДЦС5: “МАХ, ГУРИЛАА АВААД ИР, МАНАЙД ЦУЙВАН ХИЙЖ ИДЭЦГЭЭЕ

Нийслэлийнхэн төдийгүй Монгол даяараа “Митайм Интернэшнл” Камбожийн хаант улсаас мах, гурилтайгаа гүйгээд ирэх үү эсвэл Шунхлай маань гэртээ байгаа давсаараа цуйван сэгсрэх үү гэдгийг харна. Хэн нь ч байсан Улаанбаатар хот тогоогоо угаачихаад хүлээж буй. Х.Нямбаатар дарга маань 660 сая ам.долларын “цуйван”-аар дайлахаар иргэдээ жагсаачихсан барианы газар өндөлзөж харагдана.


Бид Социализмын материал техникийн бааз байгуулж байхдаа ирээдүйд эрчим хүч дутагдахыг тооцоод ДЦС5-ыг Зөвлөлт нөхдөөрөө бариулахаар 1988 онд Улаанбаатарын зүүн захад шав тавьсан. Гэтэл 1991 онд Зөвлөлт Холбоот Улс гэдэг субъект социализмтой хамт нурж унаад 40 шахам жил өнгөрчээ. Эрчим хүчний төсөл бол “Маргааш ирж тоглоё” гээд хүүхэд байхдаа орхиод харьдаг элсэн цамхаг биш. XX, XXI зуун дамнуулан ДЦС5 барихаар Улаанбаатарын зүүн этгээдэд хэд зүтгээд “газрын асуудал”-тай тулгарсаар өдийг хүрлээ. 2013 оны наймдугаар сард гүйцэтгэгч сонгон шалгаруулахад Францын “Жи ди Эф Суэз”, Японы “Сожитц корпораци”, БНСУ-ын “Поско энержи”, Монголын “Ньюком”-оос бүрдсэн түншлэл 1.5 тэрбум ам.доллароор барихаар тодорсон ч мөнөөх газрын асуудал дээр гацсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар харин “ДЦС2-ын хашаанд шахаад барья” гэдэг санаа гаргасан. Одоо 660 сая ам.долларын өртөгтэй ДЦС5-ыг барих этгээдийг “хайж” байна. Гэхдээ энэ тендер биш. Тендер гэдэг “Хэн хямдхан хийх вэ” гэдэг тоглоом. Энэ бол “Хэн 660 сая ам.доллар халааснаасаа гаргаад бас барих вэ” гэдэг томчуудын лиги. Нийслэл “Бид 20 хувийг нь цувуулаад гаргая, та нар эхлээд 80 хувийг нь гарга” гэх утга бүхий урилга тараажээ. 

Зарим нөхөд “Ямар өндөр үнэтэй тендер вэ” гэж хашгирч байна. Хөөе, бид өнөөдөр хүндэтгэлтэйеэ мэхийн ёсолж байгаад бусдаар мөнгийг нь гаргуулаад зогсохгүй бас ДЦС5-аа бариулъя гээд байна. Зүйрлэвэл “Манайд давс байна, чи мах, гурилаа аваад ир, хоёулаа цуйван хийж идье” гэсэн үг. “Цуйван хийх” шалгаруулалтад хүний өөрийн хоёр этгээд оржээ. Нэг нь Шунхлай Холдинг буюу АПУ, Спирт Бал Бурам, Скайтелын ард байдаг монголчуудын сайн мэдэх компани. Нөгөө нь Камбожид бүртгэлтэй “Митайм Интернэшнл” хэмээх олон улсын тоглогч. Хаанаас ч юм Хятадын компани гэдэг хоч зүүгээд байгаа бололтой. Хятад л бол жигшдэг монголчуудын сэтгэлийн оёгт таарсан, хэзээ ч хуучрахгүй арга. 

Камбожийн хаант улсад бүртгэлтэй олон улсын тоглогчийг манай эрчим хүчнийхэн “Эд нар тийм сайн цуйван хийж чадахгүй” гээд хошуугаа унжуулж суугаа гэнэ. “Митайм Интернэшнл”-ийн Завханы Тосонцэнгэлд барьсан “Тосон” 22 МВт-ын ДЦС Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдчихсон ачааллаа үрээд нуугиж буй билээ. Сэлэнгийн Сүхбаатарт барьж байгаа 70МВт-ын ДЦС-аа энэ ондоо Төвийн эрчим хүчний нэгдсэн системд залгах төлөвлөгөөтэй яваа. 

Харин Монголын зам, барилгын тендерийг алгасдаггүй Хятадын компаниуд яагаад шалгаруулалтад орсонгүй вэ? Ши Жиньпин дарга “Гадаадад нүүрсний станцын төсөлд мөнгө цацахгүй” гээд хориг тавьчихсан. МАК компани Harbin Electric International гэдэг Хятадын компанитай зөвхөн зураг төсөл хийлгэх гэрээ хийсэн. “Чи жороо өгчих, бид цуйван хийнэ” гэсэн шиг. 

Нийслэлийнхэн төдийгүй Монгол даяараа “Митайм Интернэшнл” Камбожийн хаант улсаас мах, гурилтайгаа гүйгээд ирэх үү эсвэл Шунхлай маань гэртээ байгаа давсаараа цуйван сэгсрэх үү гэдгийг харна. Хэн нь ч байсан Улаанбаатар хот тогоогоо угаачихаад хүлээж буй. Х.Нямбаатар дарга маань 660 сая ам.долларын “цуйван”-аар дайлахаар иргэдээ жагсаачихсан барианы газар өндөлзөж харагдана.

Батбаяр  /Baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Morris Jason (146.70.109.190)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top