x

ПСЖ анх удаа УЕФА-гийн Супер цомын эзэн болов

Италийн Удине хотын “Фриули” цэнгэлдэх хүрээлэнд болсон УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Тоттенхэм”-ийг торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар хожиж, түүхэндээ анх удаа түрүүллээ. Үндсэн цагт тоглолт 2:2-оор дуусахдаа ПСЖ-ээс Ли Кан Ин (85’), Гонсалу Рамуш (90+4’) нар, харин “Тоттенхэм”-ээс Микки ван де Вен (39’), Кристиан Ромеро (48’) нар гоолдсон юм.

Өнгөрсөн улиралд ПСЖ анх удаа Аваргуудын лигт, “Тоттенхэм” Европын лигт аваргалсан бөгөөд энэ нь хоёр багийн Супер цомын анхны учраа байв. ПСЖ 1996 онд Цомтой багуудын цомын тэмцээний ялагчийн хувиар оролцож байсан ч Италийн “Ювентус”-т ялагдаж байжээ. Харин энэ удаад Данийн дасгалжуулагч Томас Франкийн удирдлага дор албан ёсны эхний тоглолтоо хийж түрүүлэв.

ПСЖ-ийн хаалгач Матвей Сафонов сэлгээнд суусан бол энэ сарын 9-нд “Лилль”-ээс ирсэн Люка Шевалье хаалгыг манажээ. “Тоттенхэм” энэ удаа Супер цомд анх удаа өрсөлдсөн бөгөөд Английн Премьер лигт амжилтгүй тоглосны дараа Австралийн дасгалжуулагч Ангелос Постекоглуг халж, шинэ дасгалжуулагчийн дор гараагаа эхлүүллээ.

УЕФА-гийн Супер цом 1972 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Испанийн “Реал Мадрид” зургаан удаа түрүүлснээр хамгийн өндөр амжилттай баг хэвээр байна.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top