x

Эрчим хүчний үнэ нэмэхгүй бол засвар үйлчилгээ доголдох эрсдэлтэй гэж анхааруулав

Эрчим хүчний салбарын хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн Увс аймгийн Улаангом сумын Төв цэнгэлдэхийн орчим болон төв замын гэрэлтүүлгийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд 2 тэрбум төгрөг зарцуулсан асуудлыг хөндлөө. Эрчим хүчний яам үүнийг тухайн аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилготой, улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл арга хэмжээний нэг хэмээн тайлбарлав. Мөн 2026 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж, 10 аймгийн төвд дулаан, цахилгаан хангамж бий болгохоор төлөвлөж буйгаа онцлов.

Хэлэлцүүлэгт оролцсон “Эрчим маш” ХХК-ийн захирал Б.Ганбаатар хувийн хэвшлийнхний хувьд засварын ажил хийхэд төсөв, хөрөнгө дутагдалтай байгаа тул алдагдалд орж буйг дурдав. Тэрээр нэг кВт дулааныг 30 төгрөгөөр үйлдвэрлээд 10 төгрөгөөр нийлүүлдэг, ингэснээр 20 төгрөгийн алдагдал үүсэж, үнэ тариф нэмэхгүй бол засварын хөрөнгө бүрдэхгүйг онцоллоо. Мөн хуучин тоноглолын сэлбэг олоход хүндрэлтэй, өндөр үнэтэй тул станцуудын шинэчлэл яаралтай хэрэгтэйг хэлэв.

Түүний хэлснээр өнөөгийн станцуудын зарим турбин, зуух хуучирч, шаардлагатай сэлбэггүйгээс эвдрэл гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд энэ өвөл хүйтний улиралд хүнд нөхцөл үүсэж болзошгүй байна. Иймээс зөвхөн шинэ станц барих бус одоо ажиллаж байгаа станцуудын тоноглолыг үе шаттай шинэчлэх шаардлагатайг санууллаа.

Эх сурвалж: Эрчим хүчний салбарын хэлэлцүүлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top