x

Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна

“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн галерейд өчигдөр нээв.

Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна.

Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн.

Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна  уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлч оролцож, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар урласан 100 гаруй бүтээлээ танилцуулж байна.

 Хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин 20 жилийн турш уран бүтээлээ хийж буй юм. Тэрбээр хувцас загвар, анимейшн, мастер, кейборг, худалдааны гэхчлэн зургаан нэр төрлийн хүүхэлдэй урладаг. Энэ удаагийн үзэсгэлэнд “gamedoll” загварын “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” болон анимейшн загварын өөр нэг бүтээлээрээ оролцож байна.

 

Тэрбээр ярихдаа, “Монгол ахуй соёлоо харуулсан загвартай 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэнг 2006 онд гаргаж байсан. Би одоогоор 3000 гаруй хүүхэлдэй хийгээд байна. Эдгээрийн дийлэнх нь монгол ахуй соёл, уламжлалтай холбоотой. Үзэсгэлэнд тавьсан “Жангар” туулийн дүр болох “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” дүрийг 6 жилийн турш бүтээсэн. Ер нь “gamedoll”  нь өөрийн гэсэн зохиолын  дагуу хийдгээрээ онцлогтой. “Жангар”, “Гэсэр”, “Монголын нууц товчоо” зэрэг тууль, үлгэр домгийн түүхийг сонирхож уншиж, сонсохгүй, ер нь бол мэдэхгүй байна. Тэгэхээр хүүхдийн хэрэглээ, хэрэгцээнд нь тохирсон өөрчлөлт хийж, тоглодог тоглоом, үздэг анимейшнээр нь дамжуулан үндэсний бахархалт дүрээ таниулах, уран бүтээлчийнхээ хувьд биет бус өвийг биет өв болгон хойчдоо үлдээхийг зорьсон. Ингэснээр өөрсдийн өв соёлоо үргэлжлүүлэн авч үлдэх боломжтой. Миний хувьд сайн дүрээс сайн зохиол, сайн зохиолоос сайн дүр бүтдэг гэж итгэдэг. Жангар тууль маш олон дүртэй. Одоогоор хүрэл эрдэнэ мангасын дүрийг хийгээд байна. Цаашид түүний 80 мянган зарцын дүрийг хийхийг зорьж байна. Ер нь үндэсний контент болгох ёстой. Ингэхийн тулд багийн системээр хийхээр ажиллаж байна” гэв.

 

Уран бүтээлч Ж.Өнөржаргал, “Энэхүү үзэсгэлэнд Азийн улсуудад түлхүү хэрэглэдэг бөмбөлгөн хөлт хүүхэлдэйгээр оролцож байна. Энэ төрлийн хүүхэлдэй бүх үеэрээ хөдөлдөг, стандарт биетэй ч нүүрний төрхийг нь өөрчилж болдгоороо онцлогтой. Бүх үе нь утсан буюу бөмбөлгөн холбоостой. Нэг хүүхэлдэйг хийхэд хамгийн багадаа 15-20 хоног, ажиллагаа ихтэй бол 6 сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Хүүхэлдэй гэдэг энгийн тоглоом биш урлагийн бүтээл юм” гэдгийг тодотгов.

Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал олон нийтийн хүртээл болно. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалт зохион байгуулах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно Өчигдөр 19 цаг 23 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана Өчигдөр 19 цаг 21 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана Өчигдөр 19 цаг 17 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа Өчигдөр 19 цаг 16 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Өчигдөр 19 цаг 06 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа Өчигдөр 18 цаг 58 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө Өчигдөр 15 цаг 27 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа Өчигдөр 15 цаг 26 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа Өчигдөр 15 цаг 24 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна Өчигдөр 15 цаг 21 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна Өчигдөр 15 цаг 19 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Өчигдөр 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Өчигдөр 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Өчигдөр 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Өчигдөр 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Өчигдөр 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Бурхан Харвард руу нүүв Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл...
Top