x

Орос дахь Хойд Солонгосын ажилчид боолын нөхцөлд хөдөлмөрлөж байна

ВВС-ийн мэдээлснээр Украины дайны улмаас Оросын хөдөлмөрийн хүч дутагдаж, Москва Хойд Солонгосоос ажилчид олноор авч эхэлжээ. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд 10 мянга гаруй, энэ онд 50 мянга хүртэл ажилчин ирүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр хүмүүс голчлон өндөр барилга барих зэрэг хүнд нөхцөлтэй ажилд 18 гаруй цаг тасралтгүй хөдөлмөрлөж, жилийн турш хоёрхон өдөр амардаг аж.

Барилгын талбайд хоноглож, хойд солонгосын аюулгүй байдлын албаныхны хатуу хяналт дор ажилладаг тэд бохир, шавьжтай контейнерт эсвэл дуусаагүй барилгын шал дээр унтдаг. Цалин маш бага — сарын 100-200 ам.доллар бөгөөд ихэнх нь “үнэнчийн татвар” нэрээр төрдөө шууд шилждэг. Мөнгө нь зөвхөн нутагтаа буцаж ирэхэд олгогддог тул оргохоос сэргийлэх хэрэгсэл болдог.

Ажилчдын зарим нь бэртэл гэмтэл авч ч эмнэлэгт очих боломжгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байгаагаа онцолжээ. Олон улсын хоригийн улмаас 2019 онд ийм хөдөлмөрийг зогсоох ёстой байсан ч Орос оюутны виз зэрэг аргаар хоригийг тойрон ажилчид авч байгаа аж.

Сүүлийн үед орголт буурч, эрх чөлөөг улам хязгаарласан байна. Гадна гарах боломж бараг байхгүй болж, сард нэг удаа гардаг байсан явдал тасарч, үзэл суртал, өөрийгөө шүүмжлэх сургалт нэмэгдсэн гэж судлаачид хэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ хөдөлмөрийн хүч нь Ким Жөн Ун болон Владимир Путины дайны үеийн хамтын ажиллагааны урт хугацааны “өв” болон үлдэх магадлалтай.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top