Өмнөд Солонгосын Дээд шүүх “Baby Shark” хүүхдийн дууны зохиогчийн эрх зөрчсөн гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээлээ. Америкийн хөгжмийн зохиолч Жонатан Райт 2015 онд “Pinkfong Company” нэртэй болсон “SmartStudy” компанийн бүтээсэн “Baby Shark” дуу нь өөрийн 2011 онд гаргасан хувилбарыг хуулбарласан гэж мэдэгдсэн ч шүүх түүний хувилбарыг эх бүтээл биш гэж үзэв.
“Baby Shark” 2015 онд цацагдсаныхаа дараа дэлхий даяар алдаршиж, “YouTube”-т 16 тэрбум гаруй хандалт авсан. Хоёр хувилбар хоёулаа олон жилийн турш Америкийн хүүхдийн зуслангуудад дуулагдаж ирсэн уламжлалт аялгуун дээр суурилсан байна. Өмнөх шатны шүүхүүд 2021, 2023 онд “Pinkfong” зохиогчийн эрх зөрчөөгүй гэж үзэж байсан бол Дээд шүүх энэ шийдвэрийг албан ёсоор баталгаажуулжээ.
Эх сурвалж: AP