Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон пүрэв гарагт мэдэгдэл хийж, Өмнөд Солонгосын саяхны эвлэрэх саналд хатуу татгалзсан хариу өглөө. Тэрээр БНСУ-тай харилцаагаа сайжруулах ямар ч эрмэлзэл байхгүй гэдгээ дахин нотолж, энэ байр суурийг ирээдүйд Үндсэн хуульд тусгахаа онцлов.
Мөн Пёньян хилийн дагуух суртал ухуулгын чанга яригчийг буулгасан гэх Сөүлийн талын мэдээллийг няцааж, одоогоор ч, цаашид ч ийм төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын хөтөлбөрт орсон өөрчлөлт нь “утгагүй, хоосон үйлдэл” гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Yonhap