Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан, тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад холбоочдод төрийн дээд одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагналыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулж, баяр хүргэв.
Алтан гадас одонгоор ахмад холбоочин Ш.Сувдаа, Н.Дашзэвэг, Д.Сүрэнжав нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медаль-иар ахмад нягтлан бодогч Б.Мөнхжаргал, С.Оюунжаргал нарыг тус тус шагналаа.