Тодруулбал, улсын хэмжээнд энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсэг, хил давж орж ирэх, хил давж гарах эрсдэлтэй газруудад түймрээс хамгаалах 10 м өргөн 29,2 км шороон зурвасыг шинээр хийжээ. Мөн 20м өргөн 160 км, 10м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байгаа аж.
Манай улсын нийт газар нутаг 156.4 сая га бөгөөд үүний 7.9 хувийг буюу 12.4 сая га талбайг ой мод эзэлдэг билээ.