x

Амт, чанар сайтай, шинэхэн ургацын төмс хэрэглэгчиддээ очлоо

Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг ханган ажилладаг. Тус сумынхан 7-р сарын 23-наас шинэхэн ургацын төмсөө хэрэглэгчиддээ нийлүүлж эхэлжээ.

Орхон сумын брэнд болсон Шийрийн сууринд тариалж байгаа энэхүү эрт ургацын төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой гэдгээрээ онцлог юм.

Тус сумын ногоочид энэхүү амт, чанар сайтай шинэ ургацын төмсөө иргэддээ хүргэхээр сав баглаандаа ч анхаарч савлагааны тодорхой хэсгийг нь шийдсэн байна.

Орхон сум энэ жил нийт 25,105.73 га эргэлтийн талбайд тариалалт хийжээ. Үүнээс 8 аж ахуйн нэгж, 14 иргэн 237 га талбайд эрт ургацын төмс тарьсан байна.

 Одоогийн байдлаар тариаланчид 750 тонн эртийн төмс, 8 тонн сонгино, 90 тонн тарвас хураан авч, дотоодын зах зээлд нийлүүлжээ.  

Орхон сум далайн түвшнээс дээш 600-620 метрийн өндөрт оршдог, дулааны өдрүүд олонтой тул Монгол Улсад хамгийн түрүүнд эрт ургацын төмс хураах боломж бүрддэг байна.  

Тус сум энэ онд Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн талбайн хөрс хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг хийжээ.

 Энэ хүрээнд 12.2 км урт ойн зурвас байгуулж, 12.2 мянган улиас, хайлаасны суулгац тарьж, хоёр худаг шинээр гаргасан байна. Мөн 12.2 км хамгаалалтын хашаа барихад шаардлагатай 2960 ширхэг төмөр, бетон шонг 7 аж ахуйн нэгж, 39 иргэнд олгожээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 7 цаг 46 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 7 цаг 48 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 7 цаг 50 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 7 цаг 51 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 7 цаг 52 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 7 цаг 53 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 7 цаг 53 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 9 цаг 58 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 10 цаг 0 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 10 цаг 2 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 6 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 10 цаг 11 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 11 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 11 цаг 39 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 11 цаг 42 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 11 цаг 42 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 11 цаг 43 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 48 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 11 цаг 49 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 11 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top