x

Японд хоёр боксчин нас барсны улмаас салбарынхан яаралтай хуралдаж байна

Японы боксын салбарынхан хоёр тамирчин нас барсантай холбоотойгоор мягмар гарагт яаралтай хуралдахаар болжээ. Наймдугаар сарын 2-нд Токиогийн “Korakuen Hall” танхимд болсон тэмцээнд оролцсон хэт хөнгөн жингийн тамирчин Шигэтоши Котари болон хөнгөн жингийн тамирчин Хиромаса Үракава нар тэмцээний дараа тархины мэс засалд орсон ч хэдхэн хоногийн дараа амиа алдсан байна. Энэ нь Японд мэргэжлийн боксын аюулгүй байдал, хяналттай холбоотой асуудлыг дахин сөхөгдөхөд хүргэв.

Японы боксын комисс, спортын клубуудын эзэд болон тус салбарын холбогдох албаныхан болсон үйл явдлын талаар авч хэлэлцэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн тул яаралтай уулзалт хийхээр болжээ. Мөн ирэх сард аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч хэлэлцэхээр төлөвлөж буйг Японы хэвлэлүүд онцолж байна. Японы боксын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Цүёши Ясүкочи ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Бид энэ спортыг хариуцдагийн хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж байна. Боломжит бүх арга хэмжээг авна" гэж мэдэгджээ.

Японы хэвлэлүүд тэмцээний өмнө жингээ бууруулахын тулд тамирчид шингэн зүйл хэрэглэхээс татгалздаг талаар онцлон мэдээлж байна. "Asahi Shimbun" сонинд дурдсанаар шингэн дутагдалд орох нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Энэ нь тамирчдын аюулгүй байдалд хамгийн их нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийн нэг бөгөөд яаралтай анхаарах шаардлагатайг илтгэж байна. Мөн "Nikkan Sports" сонинд бичсэнээр, боксын комисс болон албаныхан бэлтгэл сургуулилтад оролцдог багш дасгалжуулагч нараас тулааны өмнөх нөхцөл байдал, жингээ хасах аргачлал зэрэгт ямар хүчин зүйлс нөлөөлж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар төлөвлөж байна.

Холбогдох байгууллагуудын зүгээс эхний алхам болгон “Oriental and Pacific Boxing Federation” холбооны аваргын төлөөх бүх тулааны раундын тоог 12-аас 10 болгож бууруулах шийдвэрийг гаргаад байна. Энэ нь боксын салбарт аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цаашид ижил төстэй эмгэнэлт явдал гарахаас сэргийлэх зорилготой гэж үзэж байна.

Эх сурвалж: AFP, Asahi Shimbun, Nikkan Sports

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Morris Jason (149.50.215.109)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top