x

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ

Ам.долларын ханш чангарч, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ноён “ногоон”-ыг номхотгох боломжуудын талаар эдийн засагч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.

-Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтмол өсөөд байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Төгрөгийн ханш өсөөд байгаа шалтгаан бол монгол хүний валют олох ур чадвар нь валют үрэх ур чадвараас хэд дахин бага байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн зах зээл дээрээс валют олж ирэх, экспорт хийх чадвар хомс. Ганц байгалийн бүтээгдэхүүн болох нүүрсээ экспортолж валют олдог. Олсон валютаа өөрсдийн хэрэглээ, өмнөх өр зээлээ төлөх байдлаар явж ирсэн. Экспортоор орж ирсэн валютаа Монгол Улсад шингээх ямар нэгэн үйлчилгээ бүтээгдэхүүн байхгүйгээс буцаад тэр чигтээ гараад явчихдаг гэсэн үг.

Дээр нь нэмээд өр зээлтэйгээ нийлээд орж ирснээсээ ихийг гаргаад байгаа нь валютын ханш сулрахад гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр гаднаас олж ирсэн валютаа энэ дотроо шингээх ёстой. Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг компаниуд, түүн дээр дагаж байгаа монгол хүн цөөхөн учраас ханшийн сулралд оруулж байна. Хэрэв энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол цаашид олон жил ийм дүр зурагтай үргэлжилсээр л байх болно.

-Өнөөдрийн байдлаар валютын ханшийн өсөлтөд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь юу байна?

-Манай улсад ханшийн өсөлт хамгийн түрүүнд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хамаарч байгаа. Тухайлбал, 2024 оны хоёрдугаар хагасаас 2025 оны эхний хагас хүртэл нүүрсний зах зээл зогсонги байдалд орж уналтад орж эхлэхэд валютын ханш шууд өсчихөж байна. Аливаа түүхий эдийн үнэ алт, зэс, нүүрс, үнэт болон ховор металл байсан ч байнга мөчлөгийн үеэр савлаж байдаг. Нэг ёсондоо тодорхой циклийг тойрч явдаг юм. Энэ циклийг дагаад манай валютын ханш шууд савлаад байгаа хэрэг.

Үнэ буурсан үед өөр ямар нэгэн салбар бүтээгдэхүүн экспорт хийж, мөнгө олж ирж чаддаггүй. Гэтэл валютын гарах урсгал, хүний хэрэглээ Монгол Улсын хувьд жилээс жилд нэмэгдэж байна. Автомашины тоо улам ихэсч байна. Үнэтэй брэндүүдийн хэрэглээ ковидын өмнөх үеэс хамаагүй өсчихсөн байх жишээтэй. Орох урсгал буурсан үед авралгүйгээр дотоодын валютын ханш сулраад байна л даа.

-Ам.долларын ханш өсөхөд импортын үнэ болон инфляцид шууд нөлөөлдөг. Жишээлбэл, Монголд гар утасны шинэ загвар долоон сая төгрөг хүрлээ. Гадаадын валютын чангарал иргэдийн амьдрал яаж нөлөөлдөг вэ?

-Валютын ханш өсөхийн хэрээр мэдээж хүний худалдан авах чадвар буурна. Яагаад гэвэл бид төгрөгийн орлоготой. Валютаар зарлага нь өсч буурч байдаг ард түмэн. Ер нь валютын ханш өснө гэдэг нь хувь хүн, өрх тэдгээрийн худалдан авах чадвар, хадгаламж зэрэг шууд буурна. Нөгөө талдаа зээл, өр төлбөр, санхүүгийн эрсдэл нэмэгдэх байдлаар амьдралд нь шууд нөлөөлж байгаа.

Энэ байдал удаан үргэлжлэх юм бол Монголын нийгэмд одоо яг түгээмэл ажиглагдаад байгаа өрнөөс өрний хооронд амьдрах, гар дээрх цалин хүрэхгүй болох эрсдэл цаашид үргэлжилсээр байх сөрөг үр дагавартай байна даа.

-Ингэхэд төв банк ханшийг тогтворжуулахад ажиллаж чадаж байна гэж бодож байна уу?

-Ерөнхийдөө манай улсад валют олж ирж байгаа “Эрдэнэс Тавантогой”, “Оюу толгой”, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагуудаас орж ирж буй валютын орлогыг Монголбанк өөр дээрээ хүлээж аваад арилжааны банкуудад гэнэтийн шок үүссэн үед шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх, зах зээл тогтсон үед дараа дараагийн шокод бэлдэх, валютын нөөцөө үүсгэх зориулалтаар ханшид нөлөөлж байна.

Ханш өсгөхгүй байх нь Загсийн газрын асуудал. Яагаад гэвэл Засгийн газар уул уурхайгаас бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, экспортын орлого олох ёстой. Уул уурхайн салбар дээрээ хүртэл баяжуулсан, угаасан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийг дэмжиж байж экспортын орлогоо нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.

-Тэгвэл ам.долларын ханшийг богино хугацаанд бууруулахын тулд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Богино, дунд, урт хугацааны гээд олон бодлогууд яригддаг. Хамгийн үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжих арга нь бид дахиад шинээр уул уурхайн том, том төслүүдийг хүссэн хүсээгүй ашиглалтад оруулах хэрэгтэй. Яг үнэндээ бид уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зүйлийг дэлхийн зах зээл дээр гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр чаддаг зүйлээ хийх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, өвөг дээдсээс өгсөн байгалийн баялгийг зараад амьдраад байна гэдэг бол монгол хүн өөрөө чадваргүй байна гэсэн үг. Компаниуд ч бас чадвар муу байна. Тэгэхээр дунд хугацаандаа өөрийн давуу тал болох өрсөлдөх чадвартай салбарууд дээрээ татварын бодлогын хөнгөлөлт юм уу, дэд бүтцийг нь сайжруулдаг ч юм уу. Монголд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний нэгж өртөг бага, гадны зах зээлд өрсөлдөхүйц салбаруудаа дэмжих хэрэгтэй байна.

Харин урт хугацааны шийдэл бол монгол хүний боловсрол, бүтээмж, ур чадварыг дээшлүүлэх зам. Монгол хүүхдүүдийн боловсролд анхаарах нь чухал. Монголчууд гадаадад боловсрол эзэмшихийн тулд жилд 600 гаруй сая ам.доллараар сурч байна. Харамсалтай нь ийм их мөнгө зарцуулаад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс буцаад Монгол Улсдаа ирэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн урт хугацааны шийдэл нь боловсрол гэж ерөнхийдөө харж байна.

-Монгол Улс ам.долларын орлогоо нэмэгдүүлэх, ханшийг нь буулгаад 2000 төгрөгт аваачих ямар шинэ боломжууд байгаа бол?

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээрээ валютын ханшид шууд эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээр импортыг буюу гараад байгаа урсгалыг ч бууруулна. Цаашлаад сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолж чадах юм бол гаднаас валют орж ирэх урсгалыг бий болгоно. Тэгэхээр гарах урсгалыг бууруулаад, орох урсгалыг нэмэгдүүлэх нь жинхэнэ органик байдлаар валютын урсгалыг тогтворжуулах юм. Бүр эсэргээрээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарна. Одоо энэ 3600 төгрөгтэй байгаа ханш 2000 руу орох нөхцөл байдал ерөөсөө дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээнээс шууд хамаарна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 11 цаг 14 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 11 цаг 19 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 11 цаг 20 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 11 цаг 24 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 11 цаг 24 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 11 цаг 31 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 11 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 11 цаг 41 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 14 цаг 9 мин Толь руу нулимахаа больцгооё...  14 цаг 23 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 14 цаг 39 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 15 цаг 3 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 4 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 15 цаг 9 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 16 цаг 55 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 16 цаг 58 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 2 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 17 цаг 4 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 17 цаг 13 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 19 цаг 29 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top