Bitstamp биржийн мэдээллээр биткоины ханш өчигдөр анх удаа 124 мянган ам.долларыг давж, арилжааны явцад 124 279 ам.долларт хүрсэн ч дараа нь 122 мянган ам.долларт буурсан байна. CoinMarketCap-ийн тооцооллоор ханш өссөний дараа биткоины зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд долларт хүрчээ.
Трейдерүүдийн үзэж буйгаар, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгө-зээлийн бодлого зөөлөрсөн, хөрөнгийн зах зээлийн уур амьсгал эерэг болсон, институцийн хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдсэн зэрэг нь ханшийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Мөн Д.Трампын засгийн газрын криптовалютыг дэмжих бодлого ч ханш нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.
Он гарснаас хойш биткоины ханш 32 хувиар өсөөд байгаа бөгөөд цаашдаа 150 мянган ам.долларт хүрэх боломжтой гэж IG Market-ийн шинжээч Тони Сикамора таамаглаж байна.
Эх сурвалж: DW