x

Хиндуудын бурхны мөргөл үйлддэг тосгонд үерийн улмаас 46 хүн амиа алджээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших Киштвары дүүргийн Чосити хэмээх алслагдсан тосгонд болсон үерийн улмаас 46 хүн амь үрэгдсэн байна. Тус тосгон нь Гималайн алдарт сүм рүү очдог мөргөлчдийн замд оршдог бөгөөд үерийн улмаас олон автомашин урссан, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тухай цахим сүлжээнд дүрс бичлэгүүд таржээ.

Үерийг гэнэтийн аадар борооноос үүссэн гэж албаныхан мэдэгдэж, Жамму ба Кашмирээс сонгогдсон Холбооны сайд Житендра Сингх үүнийг “асар их хэмжээний” үер гэж тодорхойлсон бөгөөд аврах багууд газар дээр очиход хүндрэлтэй байна гэж хэлэв. Зам усанд автаж, нисдэг тэрэг нисгэхэд аюултай нөхцөл байдалтай байгаа тул тусламжийн ажиллагаа хүнд байгаа юм.

Ойрын Атхоли тосгоны нэг оршин суугч AFP агентлагт хэлэхдээ "хорь орчим цогцос орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна" гэжээ. Мөргөлчдийг хооллох томоохон олон нийтийн гал тогоо үерийн улмаас бүрэн эвдэрсэн байна.

Тус бүсийн Ерөнхий сайд Омар Абдулла энэ ослыг “гай гамшиг” гэж нэрлэн, Энэтхэгийн тусгаар тогтнолын өдрийн баярын зарим соёлын арга хэмжээг цуцалжээ. Тэрбээр “мэдээлэл удааширч байгаа ч бүх боломжит нөөц ашиглан аврах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “хэрэгтэй хүмүүст бүх боломжит тусламжийг үзүүлнэ” гэж амласан байна.

Хойд Энэтхэгийн бүс нутагт сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орж, хэд хэдэн газарт үерийн аюул нүүрлэж байгаа бөгөөд өмнөх долоо хоногт Уттаракханд мужийн Дархали тосгон үерийн улмаас хагас нь усанд автсан бөгөөд 66 хүн сураггүй алга болсон билээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top