x

Баруун 4 замаас саппорогийн уулзвар хүртэлх явган хүний зам эвдэрчээ

Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажил үндэсний үйлдвэрлэгч ТАСО ХХК-ний гүйцэтгэлээр хийгдэж байгаа ч наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт шинэ хучилтын хэсэгт хүнд даацын хоёр машин орж, явган зам эвдэрсэн явдал гарлаа.

Үндэсний үйлдвэрлэгч ТАСО компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр хэлэхдээ, тухайн шөнийн 23:00 цагт хийж дуусгасан явган замыг хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьсан боловч хүнд даацын хоёр машин зоригтойгоор зам руу орж, 189 ам метр талбайд 90 чулуун хавтан хагарч эвдэрсэн байна. Түүнчлэн автобусны буудлын зам хүртэл зориудаар гэмтсэн байж болзошгүйг бичлэгээр нотолжээ. Тиймээс ТАСО компани маргааш цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргахаар бэлтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэхдээ, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын машины нөлөөгөөр зам эвдэрсэн гэж тодотголоо. Мөн нэгдүгээр хорооллын урд талын явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж, замыг эвдэх тохиолдол гарч байгаа талаар анхаарууллаа.

ТАСО компани Чех улсад хоёр жилийн туршлага судалсны үндсэн дээр 32-ын тойрогт 8400 ам метр чулуун явган замыг хуурай аргын технологиор, анх удаа Монголд өөрсдөө олборлож бэлтгэсэн чулуугаар стандартын дагуу тавьжээ. Гэвч тавьснаас хойш гурван удаа хүний оролцоотойгоор тус зам эвдэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Гүйцэтгэгчид иргэдэд явган хүний замыг эвдэхгүй байхыг уриалж, Улаанбаатар хотын гол гудамж, замуудыг байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг дэмжихийг хүсчээ.

Эх сурвалж: Үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top