x

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинэ алхам хийв

Монгол Улсад жилийн дөрвөн улиралд тогтвортой ногоо бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал зорилгоор Үндэсний ухаалаг хүлэмжийн цогцолборын шав тавих ёслол боллоо. Энэхүү цогцолбор нь улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.

Ухаалаг хүлэмжийн цогцолборын төслийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 3.42 сая ам.долларын төсвөөр хэрэгжинэ. Уг төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, БНСУ-ын “Хангён” үндэсний их сургууль, Солонгосын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газар (KOICA) хамтран 2025-2029 онд хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хүлэмжийн цогцолбор нь хүнсний ногооны судалгааны төв, сургалтын танхим, хүнсний ногоо боловсруулах цех, бараа материалын агуулах зэрэг олон төрлийн дэд бүтцийг өөртөө багтаана. Түүнчлэн, дэвшилтэт, дунд технологийн болон хойд бүсийн хүлэмжүүд, босоо тариалангийн контейнер, ил талбайн ухаалаг аж ахуй, хөдөө аж ахуйн технологийн паркаас бүрдсэн иж бүрэн цогцолбор байна.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр, төслийн хүрээнд ухаалаг хүлэмжийн аж ахуй эрхлэх, тариалалтын технологийн онолын сургалт зохион байгуулахаас гадна онол, талбайн сургалтыг үе шаттай явуулж, мэргэжилтэн, судлаач, тариаланчдад зориулсан уулзалт, семинарыг жил бүр тогтмол зохион байгуулах юм.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хөдөө аж ахуйн технологийн чадавх мэдэгдэхүйц сайжирч, хүнсний ногоог жилийн турш тогтвортой үйлдвэрлэх бааз суурь бүрдэнэ. Үүнээс гадна, тариаланчдын орлого нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн дэвшилтэт технологи нэвтрэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 30 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 32 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 16 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 21 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 22 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 26 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 32 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 44 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top