x

Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв

 Индонезын Жакарта хотод жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн.

Өсвөрийн ангилалд 21 орны 196 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, Э.Намуунцэцэг нар удирдлагад 17 тамирчин хүч үзэж байна. Тэгвэл өчигдөр болсон найман жингээс хөвгүүдийн 60 кг-д “Гүрү дожо”-гийн Ж.Энхтөр, 66 кг-д “Манлай” клубын Э.Наранзун хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулав. 60 кг-д Ж.Энхтөр Киргизийн бөхийг ялсан ч шөвгийн наймд Казахстанд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Тайванийн Ко По-Эрихийг, хүрлийн төлөө Ираны Ясин Паризкарыг хожсон юм. Тэгвэл 66 кг-д Э.Наранзун Энэтхэгийг ялж, Казахстанд ялагдсан. Ингээд дагах барилдаанд Индонез, Кувейтийн бөхийг дараалан буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ. Яг энэ цаг мөчид өсвөрийн ангиллын сүүлийн найман жингийн барилдаан болж байна. Манай жүдочдоос 57 кг-д Т.Отгонням, хөвгүүдийн 81 кг-д Б.Мөнгөндөл, +90 кг-д Г.Мөнгөнбагана охидын 63 кг-д Э.Анударь нар хагас шигшээд шалгарчээ. Мөн дөрвөн бөх дагах барилдаанд барилдах гэж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр залуучуудын ангиллын барилдаанаар үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top