x

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа

ВЭФ буюу Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг Владивосток хотноо энэ жил 10 дахь удаагаа зохион байгууллаа. Үүний өмнөхөн Хятадын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт болж, Чөлөөлөх дайнд 80 жилийн ойг Бээжин хотноо тэмдэглэсэн билээ.

Энэ гурван томоохон үйл ажиллагаа хөндөгдсөн сэдвүүдийнхээ хувьд ч хоорондоо  уялдсан. Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлаар тохиролцож, Оросын “Газпром”, Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)  хоёр хийн хоолойг Монголоор дамжуулан тавихаар болсон.

“Алс Дорнод-энх тайван, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” уриан дор Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Ерөнхийлөгчид бараалхсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Хятадад уулзахдаа эрчим хүчний асуудлыг түлхүү хөндсөн гэдгээ дурдсан юм. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт манай улсын хувьд нэлээд өгөөжтэй боллоо.

Олон жилийн турш яригдсан хий дамжуулах хоолойн асуудлаар Монгол, Орос, Хятад гурван улс тохиролцоонд хүрч Владивосток хотноо уг төсөлтэй холбоотой бас нэгэн баримт бичгийг үзэглэсэн нь Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичиг юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” компанийн  удирдлагыг хүлээн авах үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар уг баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

“Сибирийн хүч-1”-ийг барихад Оросын тал хийн шинэ орд газрыг ашиглах шаардлагатай болж нэлээд ажиллагаа орсон. Харин “Сибирийн хүч-2”-ын хувьд бол өөр, шинэ орд газарт олборлолт явуулах шаардлагагүй. Энэ төслийн нэг онцлог  нь  хийн хоолойг байгалийн эрс тэс уур амьсгалтай Монголын тал нутгаар, газар доогуур тавихаар төлөвлөөд байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа, “Сибирийн хүч-2”-ыг тавих эрх зүйн асуудал шийдэгдсэн. Дараагийн алхам бол түүнээс дутахааргүй чухал буюу төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх явдал гэдгийг онцлон хэлсэн. Өөрөөр хэлбэл, гурван тал хэрхэн хөрөнгө оруулалтаа татах, аль улс хувьцааны хэдэн хувийг  эзэмших гээд шийдэх асуудал нэлээд байгаа. Ямар ч байсан гурван улсын хамтарсан ажлыг хэсэг байгуулагдана. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Монгол, Орос, Хятадын ажлын хэсгийн хамгийн эхний хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хийн хоолой бол Монголын хувьд чухал асуудал. Энэ төсөл нь манай улсын төсөвт чамгүй хөрөнгө төвлөрүүлэхээс гадна шинэ ажлын байр олноор бий болж, олон жилийн туршид яригдаж байгаа Улаанбаатарын утааг багасгахад үр дүнгээ өгнө. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн боомтыг ашиглах нь далайд гарцгүй манайд улсад ч хэрэгтэй.

Дорнын эдийн засгийн 10 дахь чуулга уулзалт нь юугаараа онцлогтой болсон талаар тус чуулга уулзалтад оролцсон Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн олон улс судлалын профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяраас сонирхоход, “Дорнын чуулга уулзалт 2015-2025 онд зохион байгуулагдагдаж, түүний хүрээнд нийтдээ 2740 гаруй гэрээ хэлэлцээр  байгуулсан.  Анх 2016 онд уг чуулга уулзалтад 25 орны 1500 гаруй төлөөлөгч оролцож байсан бол  2025 онд  75 орны 7000  гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвхөн 2024 онд гэхэд  314 гэрээ  хэлэлцээр  үзэглэсэн. Мөнгөн дүнгээр авч үзвэл, энэ нь  5.5 их наяд рубль буюу 68  тэрбум ам.доллартой тэнцэнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Алс Дорнодын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд маш их дэвшил гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өргөтгөсөн хуралдаан дээр энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч  маш тодорхой ярьсан .

Ер нь бол аливаа улсын хөгжил дэвшлийн гол жор нь шинэ санаалчилга, интеграцчилал, хөрөнгө оруулалт гурав. Гол “артерийн судас” нь суурь бүтэц гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн. Үүнд авто зам, төмөр зам, эрчим хүч бөгөөд чуулга уулзалтын ачаар эдгээр салбарт  Алс Дорнодод маш том ахиц гаргасан” хэмээн ярьсан.

Үүнээс үзэхэд хийн хоолой манай нутгаар дамжин өнгөрөх нь хөгжил дэвшлийн нэг амин судас болох эрчим хүчний асуудлыг шийдэхэд тус дэм болно.

Манай улс 2016 оноос хойш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд 4 удаа, Ерөнхий сайд, шадар сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайдын түвшинд долоон удаа оролцсон. Манай улс уг чуулга уулзалтыг хөгжлийн хамтын ажиллагааны ямар гарц, боломжтойг илүү сонирхдог юм.

Энэ  удаагийн  чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд Хятадад болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтын дараа болсноороо онцлог билээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Монгол Улс нь ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн итгэлтэй түнш" хэмээн хэлсэн.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 20 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 28 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 44 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 3 цаг 55 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 4 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 14 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 28 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 33 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 35 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 39 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 4 цаг 53 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 44 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 5 цаг 50 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 3 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 21 цаг 59 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 3 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 11 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top