x

Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ

Албанийн Ерөнхий сайд Эди Рама хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг төрийн тендерт хяналт тавиулахаар томилжээ. Дэлхийд анхных болж буй энэхүү албан тушаал нь “авлигаас ангижруулна” гэж тэрбээр амласан байна. 

Энэ оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд илт давуу ялсны дараа болж буй Социалист намын хурлын үеэр Э.Рама шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ “Диелла” буюу “нар” хэмээх нэртэй шинэ “гишүүнийг” албан ёсоор танилцуулжээ.

“Диелла бол бие махбодын хувьд оршин байдаггүй, хиймэл оюунаар бүтээгдсэн анхны (засгийн газрын) гишүүн юм. Төрийн тендертэй холбоотой бүх шийдвэрийг Диеллад даатгаж, тендерийг 100 хувь авлигаас ангид байлгаж, тендерийн журамд оруулсан төсвийн хөрөнгө бүрэн ил тод байх болно” гэж Э.Рама хэлсэн байна.

Нэгдүгээр сард Диеллаг хиймэл оюун ухаант цахим туслах хэмээн танилцуулж байсан бөгөөд албани үндэсний хувцас өмссөн эмэгтэйн хувиар иргэдэд цахим үйлчилгээний “e-Albania” платформыг ашиглахад нь тусалж иржээ. Одоогийн байдлаар, Диелла 36 600 цахим баримт бичгийг гаргахад тусалж, платформоор дамжуулан 1000 орчим үйлчилгээ үзүүлээд байна гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Сонгуулиар дөрөв дэх удаагаа засгийн эрхийг авсан Э.Рама ойрын өдрүүдэд шинэ танхимаа хууль тогтоогчдод танилцуулах гэж байна. Авлигатай тэмцэх, тэр дундаа төрийн захиргааны байгууллагад авлигыг бууруулах нь Европын Холбоонд элсэх Албани улсын хүсэлтийн гол шалгуур болдог. Э.Рама 2030 он гэхэд 2.8 сая хүн амтай Балканы улсыг тус холбоонд элсүүлэхийг зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 45 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 14 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 19 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 22 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 26 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 31 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 40 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 2 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 34 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 55 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 2 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 16 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 27 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 34 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 41 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 45 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 51 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 55 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 58 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top