x

Австралийн амбан захирагч гэж хэн бэ?

Австралийн амбан захирагч (англ. Governor-General of Australia) гэдэг нь тус улсын төрийн тэргүүн буюу Их Британийн хаан III Чарльзын Австрали дахь албан ёсны төлөөлөгч юм.

Австралийн амбан захирагч Үндсэн хуулиар заасан Холбооны парламентын хуралдааныг зарлан хуралдуулах, тараах, сонгуулийн тов тогтоох, хууль тогтоомжийг хааны нэрийн өмнөөс эцэслэн батламжилж хүчин төгөлдөр болгох, парламентын олонхын шийдвэрийн дагуу ерөнхий сайд болон сайд нарыг томилох, чөлөөлөх, ерөнхийдөө Цэргийн Ерөнхий командлагчийн албан тушаалыг хэрэгжүүлэх, олон нийтийн ёслол, төрийн арга хэмжээг хааныг төлөөлөн удирдах гэх мэт бэлгэдлийн үүрэгтэй ажилладаг.

Австралийн амбан захирагчаар ажиллах нарийн тодорхой хугацаа тогтоогдоогүй байгаа ч ерөнхийдөө таван жилээр томилогддог бөгөөд ерөнхий сайдын зөвлөмжөөр сунгагдан ажиллаж болдог. Түүнийг Австралийн ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу Их Британийн хаан албан ёсоор батламжилж, томилолтын зарлиг гаргадаг.

Нийт зургаан муж улс нэгдэн Австралийн холбооны улс (Commonwealth of Aus­tralia) 1901 оны нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор байгуулагдаж, Викториа мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Жон Адриан Лукан Хоп Австралийн анхны амбан захирагчаар томилогдсон бол одоо 28 дахь амбан захирагчаар Саманта Мостин ажиллаж байна. Тэрээр Австралийн хоёр дахь эмэгтэй амбан захирагч бөгөөд 2024 оны долдугаар сарын 1-нээс хойш энэхүү албыг хашиж байна.

Саманта Мостин 1965 оны есдүгээр сарын 13-нд Австралийн Канберре хотод цэргийн даргын гэр бүлд төрж, бизнес эрхлэгч, өмгөөлөгч, спортын салбарын удирдагч, олон нийтийн үйл ажиллагааны идэвхтэн байсан. Тэрээр олон төрлийн байгууллагад удирдах болон зөвлөх үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн гаргасан амжилтаар 2021 онд Officer of the Or­der of Australia (AO), харин 2024 онд Companion of the Order of Australia (AC) цол хүртжээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top