x

Соломон хааны бөгж

Конрад Лорэнц, Николас Tинбэргэн нар. 1978 он.

СОЛОМОН ХААНЫ БӨГЖ

1973 оны Нобелийн шагналын Физиологи, Анагаах ухааны салбарт Австрийн Конрад Лорэнц, Карл фон Фриш нар ба Нидерландын Николас Тинбэргэн авчээ. Тэд амьтны араншны талаар загвар бий болгосон нээлтийнхээ төлөө энэ хүндтэй шагналыг хүртсэн юм. Тэр үе гэхэд Нобелийн энэ салбарын шагналыг аль хэдийнээ биохимичид, молекуляр генетикчид, эс судлаачид хүртэх болсон атал амьтан судлаачид гэнэт гарч ирсэн нь анхаарал татсан. Үнэндээ энэ гурван эрдэмтэн амьтан судлаач гэхээсээ этолог гэж нэрлэгдэх болсон амьтны араншин, улмаар тэр нь хүний зан үйлтэй төстэй ба төсгүй талыг харьцуулдаг шинжлэх ухааны цоо шинэ салбарыг нээжээ. Фон Фриш зөгийний хэлийг тайлсан, Лорэнц голлон галууны араншин судалсан, Тинбэргэн этолог судлалын зарчмыг гаргаж ирсэн. Гэхдээ гурван эрдэмтнээс хамгийн алдартай нь Конрад Лорэнц байлаа, учир нь тэрээр этологийг философи талаас нь тайлбарлаж, хүний араншин, зан үйл, дадалтай холбосноор орчин үеийн философийн ухааны томоохон төлөөлөгчдийн нэгд тооцогдох болсон билээ. 

Саарал галууны араншныг судлахад олон жил зарцуулсан Лорэнц тэдгээрт импринтин буюу “хоногшуулал” үзэгдлийг олж илрүүлжээ. Энэ нь хүн үр төлийнхөө ой санамжид тодорхой ухагдахууныг зааж сурган хэлбэршүүлнэ гэсэн утгатай сурган хүмүүжүүлэх ухааны ойлголт юм. Ийм процесс амьтанд ч байдгийг тэрээр анх ажигласан хэрэг. Үүнээс гадна Лорэнц амьтны хэрцгийлэл, түрэмгий зан, бэлгийн зан үйлийн олон талт хувирал зэргийг судлан, үүндээ этологийн дүн шинжилгээ хийснээ хүний зан үйлтэй хурьцуулжээ.

Амьтдын хязгаарлагдмал ойлголт нь тэдний зөнгөөрөө харилцаж байсан зарим үзэгдлүүдийг хэрхэн шүүж байгааг ойлгоход Лорэнц ашигласан. Жишээлбэл, галууны дэгдээхэй эх нь ч бай, хүн ч бай хамгийн түрүүнд мэдрэх хөдөлж буй өдөөлттэйгөө зөнгөөрөө холбогддог. Энэхүү дуурайх үйл нь галууг өөрийн зүйлийн гишүүдийг таньж сурах боломж олгож, улмаар хүйсийн хослол гэх мэт дараагийн араншинд суралцдаг байна. Зөн совингийн зан үйлийн онолыг Лорэнц боловсруулсан бөгөөд энэ нь зан үйлийн хэв маяг ихэвчлэн төрөлхийн боловч хүрээлэн буй орчны өдөөлтөөр боловсронгуй болдог аж. Амьтан зөн совингийн зан үйлийг гүйцэтгэх дотоод хүсэл эрмэлзэлтэй байдаг ч, хэрэв тэд зөв өдөөлттэй тулгарахгүй бол эцэст нь зохисгүй өдөөлтөөр зан үйлд орж болдгийг нотолсон. 

Амьтдын зан үйлийн механизмыг ойлгохын тулд байгалийн нөхцөлд нь ажиглах шаардлагатай гэж Лорэнц үздэг мөртөө өөрөө болохоор уламжлалт хээрийн ажил хийгээгүй, харин гэрийнх нь ойролцоох тэжээвэр амьтдыг ажиглаж байв. Тэрээр амьтад хүнтэй адил олон янз сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвартайг нотолжээ.

Лорэнцийн судалгаанаас хамгийн их сонирхол татсан нээлт нь амьтны болон хүний түрэмгийлэл, хэрцгий араншны цаад шалтгаан болой. Түрэмгийлэл, хэрцгийлэл нь зөвхөн гаднын өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэл төдий биш гэсэн Фройдийн таамаглалыг тэрээр баталжээ. Хэрэв эдгээр өдөөгчийг арилгавал түрэмгийлэл дотроо хуримтлагдана. Жишээ нь орчноос тусгаарлагдсан хүмүүсийн жижиг бүлэгт тохиолддог “экспедицийн галзуу” гэх өвчний үед зарим тохиолдолд өвчтөн хамгийн сайн найзаа ч гэсэн онцын шалтгаангүйгээр хөнөөхөд хүргэдэг аж. Хэрэв түрэмгийлэл нь гадны өдөөлтөөс үүдэлтэй бол түрэмгийлэл энэ өдөөлт рүү чиглэгддэггүй, харин шатлалын доод түвшний хувь хүмүүс эсвэл амьгүй объект руу хэрцгийллээ чиглүүлдэг аж.

Хүний түүхэн хувьсалд ёс суртахуун гэсэн зөн бий болсон учир түрэмгийлэл хэрцгийлэл нь өөрийн хязгаартай болон тогтжээ. Хомо сапиэнс бий болсон цагаасаа өөрийгөө хамгаалах болон бусад руу хэрцгийлэх “зэвсэг” муутай амьтан байсан. Янз бүрийн мөргөлдөөнд халдлага үйлдэгч нь маажих, цохих, хазах, боомилох, алах боломжтой атал хохирогч тал болох хүн зөвхөн зугтаах ганц гарцтай байв. Ийм учраас урдаас нь тэмцэлдэх боломжгүй нь “ёс суртахуун” гэсэн зан суртахууны анхдагч хязгаарлал бий болгосон аж. Хөгжлийн явцад хүн төрөлхтөн янз бүрийн хиймэл зэвсэг өөрснөө зохион бүтээснээр хорвоогийн хамгийн төгс төгөлдөр зэвсэгжсэн амьтан болсон ч, ёс суртахуун нь урьдын өмнөх түвшиндээ хадгалагджээ. Харин зүйл дотроо нэг нь бусдыгаа дарангуйлах зөн совин аль ч амьтны сүрэгт байдгийн нэгэн адил, хүн ч ийм совингоо хадгалсаар үлдсэн.

1941 онд Конрад Лорэнц “Орчин үеийн биологийн ухааныг Кантын баримтлалтай харьцуулах нь” гэсэн бүтээл хэвлүүлснээр түүнийг өнөө үеийн философийн голлох төлөөлөгчдийн нэгэнд тооцох болжээ.Тэрээр энэ бүтээлдээ “танин мэдэхүйн хувьслын онолоо” тайлбарласан юм. Аугаа гүн ухаантан Канттай захидал харилцааны хэлбэрээр хэлэлцэж байгаа маягаар бичсэн энэ бүтээлдээ Лорэнц зөн совинг өнөө үед “дасан зохицох” гэж ойлгох ёстой гэжээ. Олон эрин үе үргэлжилсэн удам угсааны хувьслын явцад хүн, амьтан бодит байдалтай харилцан үйлчлэлийн ачаар төрөл, зүйлээ хадгалах зорилготойгоор төв мэдрэлийн тогтолцооны аппаратад зөн совин суурилсан байдаг гэсэн юм. Үүнийгээ хожим “Толины нөгөө тал” бүтээлдээ бүр дэлгэрүүлэн тайлбарласан.

Одоо анх удаа монгол хэлээр Ө.Жамъяангийн орчуулсан “Соломон хааны бөгж” хэмээх алдартай бүтээлийг Лорэнц 1949 онд бичсэн нь маш олон хэлнээ орчуулагдсаны дотор 1952 оноос зөвхөн англи хэлнээ арваад удаа дараалан хэвлэгджээ. Зохиогч “Миний бичсэн “Соломон хааны бөгж” ба “Хүн нөхрөө үргэлж олдог” ном бол амьтны болон хүний төлөв араншны тухай ердийн хүмүүст ерөнхий ойлголт өгөх гэсэн даруухан зорилготой бүтээл минь юмаа. Би яагаад ингэж хэлж байна гэхээр, чухам эдгээр номнуудыг уншсанаар манай шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах болсон цөөнгүй байгаль судлаачдыг би мэднэ”.

Библид өгүүлсэн домгоор Соломон хаан ид шидийн бөгжнийхөө хүчээр адгуус амьтантай ярилцан харилцдаг байсан аж. Зохиолын нэр ч чухам эндээс үүдэлтэй.

Томоохон эрдэмтэн өөрийн шинэ нээлтийнхээ тухай өргөн олонд зориулан сонирхолтой, тун энгийн хэлбэрээр өөрөө тайлбарласан маш алдартай цөөн хэдэн зохиол бий. Стивэн Хокингийн “Цагийн тухай товч түүх”, Карл Саганы “Сансар”, Жэймс Ватсоны “Хос эрчлээс”, Мичио Какугийн "Квантын талбайн онол: Орчин үеийн танилцуулга", Паабогийн “Неандэртал хүн” гэх мэт. Энэ жагсаалтад Конрад Лорэнцийн “Соломон хааны бөгж” ба “Хүн нөхрөө үргэлж олдог” бас багтана.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Hailey Alison (102.89.84.50)
    For a few months now I suspected that my husband was cheating around with other people, however I had no solid proof or evidence. I stumbled across this website which I found a great recommendation to Henryclarkethicalhacker@gmail. com , that helped me see who my spouse was text messaging/calling. I also tracked my husband’s location, I got this proof to my lawyer and this was the strong document he used in my divorce, all thanks to Henryclarkethicalhacker@gmail. com he helped me a lot, anyone who needed a hacking service. He will help you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Stancy Kate (102.89.84.50)
    Cheating is an act that I believe most men can not do without because of their inconsideration and lack of strength and will to keep their pants up. As a woman and someone that happens to always commit myself to my relationships, I have been heartbroken quite a few times by cheating partners but on this very last one I got fed up, I devised that I had had enough and badly needed to catch my fiance in the act. I searched Google and this name kept on coming up by ex-clients who gave awesome recommendations so I immediately reached out to them and decided to give a try to get the heavy burden of suspicion off my mind.I never knew that a phone could be hacked without having physical access with it. Thank you Henry! You can write to him at Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • James Scott (102.89.84.50)
    For four years ,i had been Questioning if my wife loved me as i felt so unloved- so much that i occasionally asked if she Was having an affair, I felt she was really avoiding me, however i had a gut feeling that something wasn’t right and began to question my own sanity and anxiety. our children wondered why she was going out so much and not spending time with me and with us as a family. Eventually I had to come online to search for a way to get into my wife’s phone without her finding out and I came. Through a hacker who did a great job for me, I was able to get into her phone within 12 hours and I got access to all social media text messages and her phone Conversations live and Permanently. It was so Hard and hurt brutally that my wife was a cheating one and it really affected me. If you find yourself in a Situation Like this, i Suggest you contact via, Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Fran Amanda (102.89.84.50)
    Hello I found Henryclarkethicalhacker@gmail. com, email on a site about getting info from cheating boyfriend. I have no way to access my spouse's phone because he always has it in his pocket or in his hand, I have never heard his phone ring in the 8 years we’ve been together. He’s cheated on me before yet he always says it’s over with the other person and that he wants only me but I was not at rest until I contacted Henryclarkethicalhacker@gmail. com who helped me hack into his phone,, he went through his WhatsApp, fakebook ,kik ,deleted text messages ,call logs ,text messages and many more am so happy finding out the truth about my cheating boyfriend you all can also contact him tell him Helen Lyons refereed you,
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Lucy Janet (102.89.84.50)
    I don’t like to do this but My wife was always coming home late, making calls in private and denying me the privileges that i deserved, so i had to look for a way to find out what was going on and then i came across this hacker named Henry Clark who really helped me in accessing her Facebook, Whatsapp, Text messages, Email, Snapchat, IG, Call logs, i also retrieved her recently deleted messages and monitored her GPS location. I was really heartbroken when i saw her sneaky talks with other men and how they have been making a mess of themselves but the hacker really saved my life because finding out the truth about her would have been so so impossible for me. Just in case you need similar help, I strongly advise that you contact the hacker via this email: Henryclarkethicalhacker@gmail. com, .. For a quick response, tell him who referred you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Ella (102.89.84.50)
    Some experiences in life will make you change your opinion about so many things. A few days ago I got into some discussion with my friends about hiring a hacker to spy on my spouse …. honestly i was boldly against it and thought to myself that I could never hire a hacker for any reason. My former loving wife who always showed me love suddenly changed in her attitude which got me really emotionally down. I tried talking to her and tried to fix things but it really felt like I worsened the case. things got really bad and i decided to use the service i found online and i implored his service and our business was confidential, i got to know who my wife has been having an extra marital affair with, i deal with the issue my own way and was satisfied with the result …Thanks HENRY HACKER. contact him on Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй Өчигдөр 20 цаг 25 мин Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ Өчигдөр 16 цаг 51 мин Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Өчигдөр 16 цаг 49 мин Төрийн дээд цол, одон, медаль хүртээв Өчигдөр 16 цаг 48 мин “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 16 цаг 47 мин Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа Өчигдөр 16 цаг 46 мин Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ Өчигдөр 16 цаг 45 мин Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна Өчигдөр 16 цаг 32 мин Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо Өчигдөр 16 цаг 31 мин Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо Өчигдөр 16 цаг 30 мин Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна Өчигдөр 13 цаг 34 мин Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна Өчигдөр 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа Өчигдөр 13 цаг 31 мин Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ Өчигдөр 13 цаг 28 мин Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана Өчигдөр 13 цаг 27 мин Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр 13 цаг 26 мин Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой Өчигдөр 13 цаг 10 мин Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Өчигдөр 12 цаг 56 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? Өчигдөр 12 цаг 40 мин 1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 01 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top