x

АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв

“Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг дэлхийн болон АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлжээ. 

Тэрбээр хөрөнгийнх нь хэмжээ 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад И.Маскийн хөрөнгө 184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla” компанийнх нь хувьцааны үнэ 56 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Жагсаалтын хоёрдугаарт технологийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон орсон байна. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 276 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Oracle” компанийн хувьцаа 60 хувиар өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 101 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. 

“Meta” корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 253 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. "Meta компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 42 хувиар өсжээ. Дөрөвдүгээрт, "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (241 тэрбум ам.доллар), тавдугаарт, "Google" компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж (179 тэрбум ам.доллар) орсон байна.

АНУ-ын хамгийн баян 20 хүн нийлээд 3 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байгаа нь тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгийн бараг тал хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 2.3 их наяд ам.доллар байсан юм.

АНУ-ын хамгийн баян эмэгтэйгээр бөөний болон жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох "Walmart"-ын өв залгамжлагч Элис Уолтон (106 тэрбум ам.доллар) тодорчээ. Харин өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг дээврийн материал нийлүүлэгч "ABC Supply" компанийг хамтран үүсгэн байгуулагч Дайан Хендрикс тэргүүлжээ. Түүний хөрөнгийг 22.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 20 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 53 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 22 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 27 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 30 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 34 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 39 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 48 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 10 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 42 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 3 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 10 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 35 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 42 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 49 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 53 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 59 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 3 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top