x

Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачилж “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны зургаадугаар сарын 19-20-нд зохион байгуулсан билээ.

Форумд БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Насжилтын асуудлаарх ажлын хэсгийн ахлагч ноён Ан Чанг Хо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ахмад настны эрх хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Читралеха Мари Массей болон Филиппин,  Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм. 

Форумд оролцогчдын зөвшилцлийн үр дүнд ахмад настны эрхийг хамгаалах,  эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий “Улаанбаатарын уриалга”-ыг батлан гаргаж, энэхүү уриалгаар дамжуулан ахмад настны эрхийн бие даасан Конвенц батлах олон улсын санаачилгыг дэмжихийг дэлхий нийтэд уриаллаа.

 

УЛААНБААТАРЫН УРИАЛГА

 

Ахмад настны эрхийг хангахад дэвшил гаргах тухай

 

“ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ: АХМАДАД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ” 

 

 Ази, Номхон далайн бүсийн Форумаас батлав

 

Монгол Улс, Улаанбаатар хот                                                                                                               2025 оны 6 дугаар сарын 20

 

Ази, Номхон далайн болон бусад бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл, ахмад настны төлөөлөл бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуран цуглаж, ахмад настнуудын нэр төр, эрх тэгш байдал, эрхийг хангах, хамгаалах хамтын санаа зорилгоо дахин нотлохоор,

 

2023 оны Манилагийн Үйл ажиллагааны уриалга зэрэг бүс нутгийн урьдын өмнөх санаачилгуудад тулгуурлан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны эрхийн талаар заавал биелэх хэм хэмжээ тогтоосон олон улсын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Засгийн газар хоорондын нээлттэй ажлын хэсэг (Нээлттэй ажлын хэсэг) байгуулах тухай 58/13 дугаар тогтоолыг (2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр) баталсанд урамшиж, энэ талаарх дэлхий нийтийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн бэхжүүлэх зорилгоор энэхүү Уриалгыг гаргаж байна.

Ахмад настнууд нийгмийн амьдрал, хувийн орон зайд тогтолцооны, олон талт болон харилцан хамаарал бүхий ялгаварлан гадуурхалт, үл тоомсорлолд өртөж, орхигдсоор байгааг;

Ази, Номхон далайн бүс дэх хурдацтай насжиж буй хүн ам ахмад настнуудын эрх, нэр төр, оролцоог үр дүнтэй хамгаалах, хөхиүлэн дэмжих тууштай арга хэмжээ авахыг шаардаж байгааг;

Мадридын олон улсын насжилтын асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө (2002 он) нь бодлогын чухал чиглэл, баримт бичиг боловч хууль зүйн хүчин чадал, хэрэгжилтийг хангах албадлагын механизм дутмаг байгааг;

Насжилтын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Нээлттэй ажлын хэсгийн 14 дэх буюу эцсийн чуулганаас олон улсын эрх зүйн хэм хэмжээ ахмад настны эрхийг хамгаалах талаар хийдэл, дутагдалтай болохыг дүгнэж,  олон улсын эрх зүйн заавал биелүүлэх хүчин чадал бүхий баримт бичгийг боловсруулахыг зөвлөмж болгосныг; 

Хүний эрхийн зөвлөлөөс 58/13 дугаар тогтоолыг гаргасан нь ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хамгаалах заавал биелүүлэх эрх зүйн цогц хэм хэмжээ бий болгох шаардлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн түүхэн мөч болохыг;

Хүний эрхийн үндэсний байгууллага (ХЭҮБ) нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний хэрэгжилтийг хянах, зөвлөн туслах, дэмжин ухуулах тулгуур чиг үүрэгтэй болохыг тус тус ТЭМДЭГЛЭЖ,

Дараах Уриалгыг гаргаж байна:

1.НҮБ-ын гишүүн бүх улсыг ахмад настнуудын эрхийг бүрэн эдлүүлэх, хамгаалах, дэмжих олон улсын гэрээг боловсруулж, батлахад шийдвэр төгс байж, гэрээний эх бичвэрийг боловсруулах Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй, бодитой оролцохыг уриалж байна.

2.Бүх ХЭҮБ-ууд, ялангуяа “А” статус бүхий ХЭҮБ-ууд энэхүү асуудлыг тэргүүлэх чиглэл болгон дараах бүрэн эрхийг цохон тэмдэглэж байна:

    а.Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Засгийн газар хоорондын нээлттэй ажлын хэсгийн зэрэг олон улсын, бүс нутгийн үйл явцад шууд оролцох;

    б.Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлогод тусгахад Засгийн газрыг дэмжих;

    в.Ахмад настны эсрэг ялгаварлан гадуурхалт, үл хайхралт, дарамт хүчирхийлэл, ялангуяа ахмадын асрамжийн газар, онц байдлын үед гарч буй хүний эрхийн зөрчилд хяналт тавих, шалгах, илтгэх; 

    г.Бүх насны хүмүүст ээлтэй нийгмийг цогцлооход иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл байгууллагууд, ахмад настнууд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах. 

    д.Бүх үндсэн чиг үүрэг, байгууллагын бүрэн эрхэд насжилтын асуудлыг тусгах замаар ахмад настнуудын эрхийг нэн тэргүүнд тавих;

    е.Ахмад настнуудын эрхийн төлөө нөлөөлөн ажиллаж, идэвхтэй оролцооны аргаар дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг бий болгохын тулд “Б” статус бүхий ХЭҮБ-уудыг Парисын зарчмуудыг бүрнээ дагаж мөрдөхийг урамшуулан дэмжих.

 

3.Ахмад настнуудад хамаарах бүхий л шийдвэр гаргахад тэдний бүрэн дүүрэн, бодитой, байнгын оролцоог хангах механизмыг бий болгохыг уриалж байна. Энэ үйл явцад ялангуяа, эмэгтэйчүүд, хөдөөгийн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нутгийн уугуул хүмүүс болон нийлмэл ялгаварлан гадуурхалтад өртөж буй бусад хүмүүсийн дуу хоолойг сонсоход онцгой анхаарах нь зүйтэй. 

4.Ахмад настны эрхийг хамгаалахад шинээр бий болж буй бүх тулгамдсан асуудал, олон улсын хүний эрхийн эрх зүйн хийдлийг арилгах тухай өнө удаан жил тавигдаж буй уриалга, шаардлагыг давтан сануулж байна. Боловсруулахаар зорьж буй олон улсын гэрээ, ялангуяа, ахмад настны эрх зүйн чадвар, чадамж, бие даасан байдал, асрамжийн үйлчилгээ, цахим хамрагдалт, шударга ёсны хүртээмж, дарамт хүчирхийллээс ангид байх, эрх тэгш байдлыг хангах зэрэг асуудлыг тухайлан тусгахыг Нээлттэй ажлын хэсэг болон гишүүн орнуудад уриалж байна. 

5.Бид ахмад настан эмэгтэйчүүд болон ядуурал, тусгаарлалт, эмзэг байдал, ахмад насанд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэл бүхий олон төрлийн бэлгийн чиг баримжаа, жендэрийн баримжаа, илэрхийлэлтэй ахмад настнууд эрхээ эдлэхэд насан туршийн жендэрийн тэгш бус байдал нь хэрхэн нөлөөлж буйд онцгой анхаарал хандуулахыг уриалж байна. 

6.Улс орнууд, хөгжлийн түншлэгчдэд дараах арга хэмжээ авахыг уриалж байна:

    а.Хөгжлийн төлөвлөгөө, тусламжийн хөтөлбөрүүд болон гамшгийн хариу арга хэмжээ, төсвийн төлөвлөлтөд ахмад настны эрхийг хангах, хамгаалахыг тусгах, үндэсний болон орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлагналтад олон талын оролцоог хангах, үүнд ахмад настнууд, ялангуяа эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээ, хувь нэмрийг хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сэргээн босгох хүчин чармайлтад бүрэн дүүрэн анхаарах;

    б.Ахмад настны эрх, нэр төрийг сахин хамгаалж, арилжааны хэрэгсэл болгохоос сэргийлж, эдийн засгийн бүрэн чадамжтай, идэвхтэй оролцогч байх баталгааг хангаж, “буурал эдийн засаг”-ийг хөхиүлэн дэмжих;

    в.Насжилтын талаарх нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтөд мэдээллээр хангах, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, наад захын бусад үйлчилгээний хүртээмж дэх тэгш бус байдлыг тодорхойлж, шийдвэрлэхийн тулд нас болон хүйс, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал (хот/хөдөө), бусад хамааралт хүчин зүйлээр ангилсан мэдээлэл, өгөгдлийг тогтмол, иж бүрэн цуглуулж, шинжлэн, тайлагнах. 

7.Ахмад настан нь эрх эдлэгч, нийгмийн идэвхтэй оролцогч болохыг хүлээн зөвшөөрсөн тогтолцооны өөрчлөлтийг уриалж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, боловсролын тогтолцоо нь насаар ялгаварлах хандлагатай тэмцэж, үе хоорондын ойлголцлыг дэмжих нь зүйтэй. 

8.Дэлхийн олон хэсэгт зэвсэгт мөргөлдөөн нь энгийн иргэд, ялангуяа ахмад настнуудад зовлон зүдгүүр, хүнд гэмтэл учруулж, амь насанд заналхийлсээр байгаа энэ үед бид уулзаж байна. Бид талуудыг тайван замын шийдлийг эрэлхийлж, олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг бүрнээ дагаж мөрдөхийг уриалж байна.

9.НҮБ-ын тогтолцоо, түүний дотор Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн Комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын сан болон бусад холбогдох байгууллагуудын эрхэд суурилсан насжилтын талаарх бодлогод техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Бид ХЭҮБ-ын Дэлхийн Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн ХЭҮБ-ын Чуулган, бусад бүс нутгийн сүлжээнүүдэд ХЭҮБ-ын ахмад настны эрхийн талаарх санаачилгыг уялдуулан зохицуулж, чадавхыг хөгжүүлж, дэмжихийг уриалж байна.

10.Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Ерөнхий Ассамблей Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаа ил тод, оролцоо хангасан, хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэртэй, цаг хугацааны хязгаартай байхад анхаарч, дэлхий нийтийн ахмад настны амьдралын бодит байдлыг тусгасан олон улсын гэрээг яаралтай батлахыг уриалж байна.

Удаах алхмын талаар:

Бид ХЭҮБ-уудын чухал оролцоог тэмдэглэж, ахмад настны талаар эрхэд суурилсан, цогц, нэг мөр олон улсын эрх зүйн хэм хэмжээ бүрдүүлэх хамтын хүчин чармайлтынхаа хүрээнд Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаа, гэрээний төслийг боловсруулахад оролцож, үр дүнтэй санал гаргахад уриалан дуудаж байна.

Ийнхүү бид Улаанбаатар хотоос Засгийн газрууд, ХЭҮБ-ууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, эвсэл, бүх насны хүмүүст ахмад настны эрхийг хамгаалах үйлсэд нэгдэж, хүн бүр нэр төр, эрх чөлөө, тэгш эрхтэйгээр өтлөх дэлхийн төлөө шийдвэртэй арга хэмжээ авахыг Уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 6 цаг 54 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 6 цаг 59 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 7 цаг 4 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 7 цаг 12 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 7 цаг 16 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 8 цаг 8 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 8 цаг 43 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 9 цаг 22 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 12 цаг 36 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 13 цаг 23 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 13 цаг 27 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 14 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Top