x

Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна

Азид үйлдвэрлэсэн авто машины татварыг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж буй Мексик улсын эсрэг хариу арга хэмжээ авна гэж Хятадын Худалдааны яам анхааруулжээ. 

“Мексикийн тал асуудалд маш нухацтай хандаж, шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаан бодно гэдэгт найдаж байна” гэж тус яам пүрэв гаргийн орой мэдэгдсэн байна. “Хятад, Мексик хоёр бол харилцан бие биедээ чухал худалдааны түншүүд юм. Үүссэн нөхцөл байдал нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд бүү нөлөөлөөсэй” гэж мэдэгдэлд дурджээ.

Мексикийн Эдийн засгийн сайд Марсело Эбрард лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, тус улс Ази, тэр дундаа Хятадаас нийлүүлэх тээврийн хэрэгслүүдэд одоогоор 20 хувийн татвар ногдуулж буйг 50 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг Конгресс батлах бөгөөд үүнээс 30 хоногийн дараагаас үйлчилж эхэлнэ гэдгийг сайд хэллээ.

“Манай улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна” гэж Хятадын талын мэдэгдэлд дурджээ. АНУ-тай худалдааны зөрчилдөөн үргэлжилж буй энэ үед Хятадын тал хариу арга хэмжээ болгон авто машин болон бусад дэвшилтэт технологи үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын экспортыг хязгаарласан юм. Эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын компаниуд ноёрхох болсон билээ.

АНУ-ын өмнөд хилтэй залгаа оршдог Мексик нь татваргүй худалдаа хийх АНУ-Мексик-Канадын хэлэлцээрээс ихээхэн ашиг хүртдэг. Гэтэл 2020 онд хүчин төгөлдөр болсон уг хэлэлцээр нь өмнөх баримт бичиг болох Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт зааснаас хамаагүй олон тооны тээврийн хэрэгслийг бүс нутагт үйлдвэрлэхийг шаардаж байгаа юм.

Мексикийн авто машины үйлдвэрлэл бол хамгийн олон ажлын байр бий болгодог салбар юм. 2022 оны зургаадугаар сараас 2024 оны долоодугаар сарын хооронд Хятадын 20 гаруй авто машин, авто сэлбэг үйлдвэрлэгч компани Мексикт 7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан гэж “Coalition for a Prosperous America” судалгааны групп мэдээлжээ. Одоогоор тэдгээрээс хэдэн төсөл хэрэгжиж дууссан нь тодорхойгүй байгаа бөгөөд Хятадын BYD компани Мексикт үйлдвэрээ бариагүй байгаа юм.  

Эх сурвалж: CNBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top