x

Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай

9-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Хөвсгөл аймгийн нутгаар, Архангайн хойд талын сумдууд, Булган аймгийн ихэнх сум, Төв аймгийн баруун сумд, Сэлэнгийн зарим сумдаар бороо орох төлөвтэй байна. 13-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн бүс нутгийн хойд талын сумдаар бороо үргэлжилж салхины хурд ширүүсч эрс сэрүүснэ. Энэ процесс зүүн тийшээ шилжин үргэлжлэх бөгөөд зүүн аймгуудын нутгийн зүүн талын сумд өдрийн турш бороо орох төлөвтэй байгаа ч 15-наас 16-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхлэн агаарын байдал дахин тогтворгүй болж нойтон цас орох магадлалтай байна.

Агаарын температурын хувьд 9-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд томоохон уулархаг нутаг, гол мөрний сав газруудаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 9-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө хангай, уулархаг нутгаар сэрүүн, хүйтэрч хонох төлөвтэй байна.

Иймд ил задгай байгаа хүнсний ногоо, хадлан зэргийг хамгаалах шаардлагатай ба бороо, нойтон цас орох тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэх магадлалтайг иргэд болон тээвэрчид та бүхэнд ЦУОШГ-аас анхааруулж байна. Тариаланчид цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа төлөвлөх, ногоо, тариагаа хамгаалах арга хэмжээг авах нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top