x

ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудад ширээ, сандлын болон сурах бичгийн хүртээмжгүй байдал үүссэн гэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл хүүхдүүдийн сурах таатай орчин бүрдэхгүй байгаа талаар тодруулахаар Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийг зорилоо. Ту сургууль нь хичээлийн гурван байртай. Тэдгээр барилгуудыг гаднаас нь харахад шинэхэн мэт харагдана. Харин дотогш ороод хоёр давхарт гарвал хуучны будагтай модон шалтай байх аж. Шал нь алхах бүрд чихарч дуугарна. Нэг давхраас бусад давхрын коридор нь нэлээн давчуухан юм.

“Эрдмийн өргөө” сургуулийн гуравдугаар ангийн багш Н.Бямбажав “Манай анги өмнө нь коридор байсан юм. “Эрдмийн өргөө” сургууль нийт 6000 гаруй суралцагчтай. Үүний 3000 орчмыг нь бага ангийн сурагчид эзэлдэг. Хичээлийн танхим хүрэлцэхгүй болохоор коридороо вакумаар тусгаарлаад анги болгочихсон. Коридороос гадна багш нарын өрөө, номын сангаа хүртэл ялгаагүй хичээлийн танхим болгосон. Манай анги вакум учраас коридорын чимээ тэр чигтээ сонсогддог. Хүний хөлийн чимээ хүртэл хажууд байгаа юм шиг тодоос тод сонсогдож байгаа биз дээ. Цонхоо онгойлгосон ч гадаах машины болон хүмүүсийн дуу чимээ гээд маш чанга чимээтэй орчинд хүүхдүүд суралцаж байна. Хавар бол нэлээн шуугиантай. Одоо дөнгөж хичээл эхэлж байгаа болохоор бас ч гайгүй. Коридорыг таллаад анги болгочихсон учраас өмнөхтэйгөө харьцуулахад маш давчуу болсон.

Тиймдээ ч коридороор яваа хүмүүс манай ангийг шүргэнэ, цохино, мөргөнө. Энэ бүх дуу чимээ хичээл орж байх явцад сурагчдын анхаарлыг сарниулахад хүргэдэг.

Сурах бичгийн хувьд хүртээмж маш муу. Манай гуравдугаар ангийнхны хувьд 14 бүлэгтэй. Энэ жил шинээр 50 ширхэг сурах бичиг ирсэн. Үүн дээр нэмээд янз бүрийн онтой хуучин сурах бичгүүд бий. Шинэ сурах бичиг угаасаа бүх хүүхдэд хүрэлцэхгүй. Тиймдээ ч нэг ангид тав, таван ширхэг шинэ сурах бичиг тараасан. Мэдээж, хүүхэд бүр шинэ ном авмаар байгаа. Багш ч гэсэн бүх сурагчдадаа шинэ сурах бичиг өгмөөр байдаг. Манай анги 39 хүүхэдтэй байхад гурван хүүхдэд дутуу ном хуваарилж өгсөн байх жишээтэй. Тэгэхгүй бол илүү олон хүүхэд дутуу сурах бичигтэй болчих гээд байдаг.

Тиймээс би бүх сурах бичгээс гурван хүүхдийн ном дутуу авсан. Энэ дундаа онууд нь холилдчихсон болохоор хичээл орох үед хуудас нь хоорондоо таарахгүй. Үүнээс гадна оногдсон тав, таван шинэ сурах бичгээ ямар хүүхдэд өгөх вэ гэх асуудал үүснэ. Эцэг эхчүүдэд хүртэл энэ нөлөөлж байгаа юм. Яагаад манай хүүхдэд шинэ ном өгсөнгүй вэ гээд асуудлууд эхэлнэ шүү дээ. Багш нар аль болох олон хүүхдэд хүртээмжтэй хуваарилах үүднээс математикийн шинэ сурах бичгээ таван хүүхдэд өгсөн бол монгол хэлний шинэ сурах бичгээ өөр таван хүүхдэд өгнө. Багш хүний хувьд бүх сурагчдадаа шинэ сурах бичиг өгмөөр байна. Даанч болохгүй юм” хэмээв.

Вакум ангид хичээл ордог багшид сурагч нэмж өгөхгүй байх журамтай гэнэ. Яагаад гэвэл анги маш давчуу учраас гурван эгнээгээр ширээгээ байрлуулах ямар ч боломжгүй харагдана. Угтаа бол гурван эгнээ ширээ байх ёстой шүү дээ. Гэтэл энэ анги хоёр эгнээгээр арын ханандаа тултал ширээ сандлаа байрлуулсан байна. Хэт их хойшлох нь сурагчид багшийн самбар дээр бичсэн хичээлийг олж харахгүй байх асуудалтай. Зарим хүүхдийн хувьд багшийн яриаг ч бүрэн сонсохгүй байх магадлалтай. Тиймээс Н.Бямбажав багш арын ширээгээ нэг нэгээр нь голынхоо завсар зайгаар байрлуулаад хүүхдүүдээ суулгажээ.

Сандал ширээ бол үнэндээ асуудалтай байгааг багш нар бүгд онцолж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нар аль болох сандал, ширээгээр сурагчдаа дутаахгүйн тулд энд, тэндхийн агуулахаас олж цуглуулсан гэнэ. Мэдээж, маш хуучин сандал ширээ байх аж. Барилгаар яривал ашиглалтаас аль хэдийнэ гарсан гэж хэлж болно. Хамгийн гол нь эдгээр ширээ, сандлууд гуравдугаар ангийн хүүхдийн стандарт биш. Нэгдүгээр ангийн хүүхдийн стандарттай ширээ, сандал юм байна. Өөрийн насны онцлогт тохирсон сандал, ширээндээ суугаагүйгээс үүдэн сурагчдын нуруу бөгтөр болох шинж, тэмдэг багш нарт ажиглагджээ. Хэдийгээр багш нар сурагчдынхаа нурууг бөгтөр болгохгүйн тулд толгойгоо дээшлүүлээд, цэх суугаарай хэмээн өдөр бүр хэлдэг ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа гэнэ.

“Эрдмийн өргөө” сургууль нь энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 13 бүлэгтэй хичээллэж байна. Энэ жил нэг ангид байх хүүхдийн тоог 44 дотор барьсан. Тиймдээ ч тус сургуулийн нэгдүгээр анги нэг ангидаа 36-44 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Нэгдүгээр ангийн багш М.Мөнхбаяр “Энэ жил сурагч бүрийн тоогоор ширээ сандал байгаа. Гэхдээ чанарын хувьд маш муу, хуучны хэт элэгдэлтэй учраас хүүхэд суухад тийм ч таатай биш. Багшийн сандал ширээ ч ялгаагүй элэгдэлтэй. Анзаарсан бол сургуулийн коридороор явахад хүртэл шал нь чихарч дуугардаг. Сургуулийн бараг бүх өрөөгөө хичээлийн танхим болгочихсон учраас багш нарт хувцсаа болих, багаар ажиллах, таван минут чимээгүй суугаад амрах газар үнэхээр хомсдолтой.

Одоогоор нэгдүгээр ангийнхан сурах бичгээ хүлээж аваагүй байгаа. Бэлтгэл бүлгийн номоо ажиллаж байна. Гэхдээ би өмнө жил тавдугаар анги төгсгөсөн хүний хувьд хэлэхэд, сурах бичгийн хүртээмж маш дутмаг байдаг.

Энэ асуудлыг багш нар Мэдээ.мн, цахим платформ ашиглан шийддэг. Эсвэл хоёр хүүхэд дундаа нэг сурах бичиг ашиглана. Үдийн цайны чанарт багш, сурагч, эцэг эхчүүд бүгд сэтгэл ханамжтай байгаа. Гэсэн хэдий ч сурагчдад үдийн цай тарааж өгөх ахуйн хэрэгсэл маш дутмаг. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд багш нар хувиасаа мөнгө гаргаад сав суулгаа худалдан авсан” хэмээн ярив.

Үдийн цайг улс хариуцсанаас хойш чанар, болоод хүртээмж сайжирсан аж. Хоолноос гадна зууш, жимстэй дагалдаж ирдэг болсонд сурагчид сэтгэл хангалуун байна. Мөн уух зүйлийн хувьд сүү, төрөл бүрийн жимсний жүүс байх жишээтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Pollard Valery (216.73.162.102)
    There are moments in life when everything seems to fall apart — and for me, that moment came when I lost access to my account and the cryptocurrency I had worked so hard to build over the years. It wasn’t just the financial loss — it was the helplessness, the fear, and the sinking feeling that I had been completely locked out of my future. I had fallen victim to a [phishing attack / compromised wallet / forgotten keys/system error], and my entire portfolio vanished overnight. My login credentials failed, my recovery phrases were blocked, and the blockchain trail seemed cold. Every “solution” I found online felt like another scam, another dead end. In what I can only describe as a dying moment — when I was emotionally and financially drained — I reached out to Digital Light Solution At website https://digitallightsolution.com/ . And that’s when everything changed. From the very first interaction, they treated my case like it mattered. No empty promises, no generic responses. Just calm, professional guidance and a real strategy to get my account and crypto back. They Helped me retrieve lost keys and verify ownership — they Recovered my cryptocurrency in full — something I thought was gone forever. The team worked quickly, confidentially, and with deep technical knowledge. They kept me updated every step of the way and never gave me false hope — only facts and action. Within just [insert timeframe 72 hours], I was looking at my account again, with my full crypto balance restored. I honestly couldn’t believe it. It felt like a miracle — but it was actually just world-class expertise. Digital Light Solution didn’t just recover my assets — they brought me back from the edge. I’ll never forget what they did for me, and I would recommend them to anyone who feels lost or hopeless in a digital crisis. They deliver. They care. They fight for you when no one else can [Email: digitallightsolution@qualityservice.com] And [Telegram — digitallightsolution]
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 1 цаг 21 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 1 цаг 31 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 1 цаг 59 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 2 цаг 0 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 2 цаг 0 мин Байгаль орчны эсрэг зөрчилд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 2 цаг 1 мин Душанбегийн “Их дуулга”-аас Монголын жүдочид таван медаль хүртлээ 2 цаг 2 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна 2 цаг 3 мин АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана 2 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 5 мин Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 52 мин Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 3 цаг 54 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 80 дуудлага бүртгэгджээ 3 цаг 54 мин "Улаанбаатар марафон-2026" тэмцээнд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ 3 цаг 55 мин Ам.долларын ханшийн сулрал АНУ-ын иргэдэд инфляцын дарамт учруулж байна 3 цаг 57 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 59 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 1 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 4 цаг 4 мин Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top