x

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо

АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм. 

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground Zero”-д болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 8:46 цагт буюу анхны онгоц мөргөсөн тэр мөчид нэг минут чимээгүй зогсжээ. Улмаар бусад халдлага болсон, цамхаг нурсан мөчүүдэд дахин чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн террорист халдлагын улмаас алдсан хайртай дотны хүмүүсийнхээ нэрийг уншжээ. Түүнчлэн гал сөнөөгчид цамхагт дарагдсан хүмүүсийг аврах гэж байгаад амь эрсэдсэн олон зуун алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэхээр жил бүр ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан нэрийг нь өөрчилсөн Пентагонд болсон дурсгалын ёслол дээр үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэг улс үндэстний хувьд бид 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй гэсэн ариун тангаргаа сэргээж байна. Америкийн Нэгдсэн Улс руу халдсан хэнбугайг ч бид барьж авах болно, бид чамайг олох болно. Улмаар ямар ч өршөөлгүйгээр дарах болно. Тэгээд бид ямар ч эргэлзээгүйгээр ялах болно. Тиймээс бид хуучнаар Батлан ​​хамгаалах яамыг Цэргийн яам гэж нэрлэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг аливаа дайн бүрд АНУ ялах болно" хэмээн онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” болон “United Airlines” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида” бүлэглэлийн 19 террорист булаан цуврал халдлага үйлдсэн юм. “American Airlines”-ын 11, “United Airlines”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хохирол учруулсан юм.

Гурав дахь онгоц болох “American Airlines”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржиниа муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны /Пентагон/ төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ. Тэгвэл дөрөв дэх онгоц болох “United Airlines”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top