x

Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жон Коул Минск хотноо Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой уулзаж, “Белавиа” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсныг мэдэгджээ. 

Үүний хариуд Дональд Трампын хүсэлтээр 52 хоригдлыг сулласан бөгөөд тэдний дунд сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич багтжээ. Гэвч тэрбээр Беларусийг орхин гарахаас татгалзсан байна. Энэ зун Д.Трампын тусгай төлөөлөгч Кит Келлог Беларусьт айлчилсны дараа Сергей Тихановский зэрэг улс төрийн хоригдлууд суллагджээ.

Беларусийн эрх баригчид 52 улс төрийн хоригдлыг сулласан тухай Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Вильнюст мэдэгджээ. Тэдний дунд сөрөг хүчний идэвхтнүүд, сэтгүүлчид, жагсаалд оролцсон хүмүүс болон гадаадын иргэд багтсан байна. "Беларусийн сөрөг хүчнийхэнтэй хамт Беларусийн шоронгуудад хоригдож байсан Их Британи, Латви, Польш, Герман, Францын иргэд Литвийн хилээр нэвтэрсэн" гэж Г.Науседа мэдээлсэн байна. Түүний хэлснээр, суллагдсан хүмүүсийн дунд Литвийн зургаан иргэн байгаа бөгөөд таван хүнийнх нь нэрийг ил болгох боломжгүй гэжээ.

Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт ТАСС агентлагт мэдээлэхдээ, Беларусийн Ерөнхийлөгч 52 хоригдолд өршөөл үзүүлсэн, өршөөл үзүүлсэн хүмүүс бүгд Беларусиас гарсан гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой А.Лукашенко зургаадугаар сарын 21-нд уулзжээ. Уг уулзалтын дараа А.Лукашенко Д.Трампын хүсэлтээр 14 хоригдлыг суллажээ. 

С.Тихановскийн албан дахь эх сурвалжийг эш татан  “Зеркало” сонинд мэдээлснээр, есдүгээр сарын 11-нд буюу өчигдөр суллагдсан хүмүүсийн дунд олон танигдсан улс төрийн хоригдлууд байгаа аж. Тэднээс хамгийн алдартай нь Беларусийн сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич юм. Мөн “Беларусь головного мозга” телеграмм сувгийн админ Игорь Лосик, философич Владимир Мацкевич болон бусад хүмүүс суллагдсан байна.

2010 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Статкевич 2020 оны сонгуулийн өмнө баривчлагдаж, давтан гэмт хэрэгтнүүдийг хорих ангид хоригдож байв. 2021 оны 12 дугаар сарын 14-нд түүнд 14 жилийн хорих ял оноосон бөгөөд үүнээс өмнө 2011-2015 онд ял эдэлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп сүүлийн арван жилд буюу 2020 оны сонгуулийн дараа болсон жагсаалыг хүчээр дарж, олон хүнийг баривчлан хорьсон явдлын дараа барууны ертөнцөд гадуурхагдаж нэр хүндээ алдаад байсан Беларусийн ерөнхийлөгч Лукашенког сайшаасан мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг "нэр хүндтэй хүн", "хүчтэй удирдагч" гэж нэрлэжээ.

Түүний төлөөлөгч Коул АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг Лукашенкод дамжуулсан бөгөөд уг захидал нь мөн магтаалын агуулгатай байв. "Бид таны эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө, мөн АНУ ба Беларусийн ард түмний нэрийн өмнөөс хамтран тавьж буй зорилгодоо хүрэх үйл явцын төлөө залбирч байна» гэж бичсэн нь камерт үзэгдсэн байна.

Д.Трампаас барьсан өөр нэг бэлэг нь “Белавиа” агаарын тээврийн компанид тавьсан Америкийн хоригийг цуцлах шийдвэр байлаа.

Барууны хориг арга хэмжээг зөөлрүүлсэн нь А.Лукашенко хоригдлуудыг суллах нөхцөл болсон гэж Польшийн "Rzeczpospolita" сонинд наймдугаар сард бичжээ. Тус хэвлэлийн эх сурвалууд "Белавиа" компани, түүнчлэн Европын хамгийн том калийн бордоо үйлдвэрлэгч "Беларуськалий" компанийг дурджээ.

"Белавиа" компани 2023 оны наймдугаар сард Беларусийн хэд хэдэн компанийн хамт АНУ-ын хоригт орсон байна. Тус компани Европын Холбооны хоригт 2021 оны 12 дугаар сараас багтжээ. Мөн 2021 оны тавдугаар сараас эхлэн «Белавиа»-гийн нисэх онгоцнуудыг Европын Холбооны орнуудын дээгүүр нисэхийг хориглосон байна. Энэ шийдвэрийг Афинаас Вильнюс рүү нисэж явсан "Ryanair" компанийн онгоцыг Минскт албадан газардуулж, идэвхтэн Роман Протасевич болон Софья Сапегаг баривчилсны дараа гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 1 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 57 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 1 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 9 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 26 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 33 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 7 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 12 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 17 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 27 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 40 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 49 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 57 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top