x

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ.

Уг олдворыг "Аль-Каср Аль-Кадим" ("Хуучин ордон") сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж.

Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, тус улсын Эртний олдворуудын дээд зөвлөлийн судалгааны багийнхан элсэн чулуун байгууламжийн үлдэгдэл, Фараон I Псамтикийн нэр, цол хэргэмийг сийлсэн чулуун блокууд болон бусад хэд хэдэн олдворуудыг илрүүлсэн байна.

Шинээр илрүүлсэн олдворууд нь түүхийн янз бүрийн үед тухайн бүс нутгийн засаг захиргааны томоохон төвүүдийн нэг байсан энэхүү цогцолбор нь түүх, шашны чухал ач холбогдолтой байсныг батлан харуулж байна хэмээн Эртний олдворуудын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Эллейси ярилаа. 

Египетийн эртний олдворын салбарын дарга Мухаммад Абд аль-Бади мэдээлэхдээ, сүмийн 16 элсэн чулуун багана бүхий гол баганат танхим, мөн уг танхимтай залгаа өрөөнүүд болон тахилын онгонуудыг археологичид илрүүлж чадсан гэлээ. Хана болон архитектурын элементүүд дээр Эртний Египетийн бурхад болох Амон-Ра, Амунет, Хонсу нарын нэрийг дүрс үсгээр сийлсэн нь хадгалагдан үлдсэн байна.

Судлаачдын тогтоосноор, уг танхимын барилгын ажил Фараон I Псамтикийн үед эхэлж, грекчүүдийн Амасис гэж нэрлэдэг байсан II Яхмос, Априй гэдэг нэрээрээ илүү алдартай Вахибре нарын хаанчлалын үед дууссан байна.

Үүнээс гадна, XVIII угсааны Фараон II Аменхотепын үед хамаарах чулуун хөшөөг олсон байна. Энэхүү олдвор нь тус баян бүрд Шинэ хаант улсын үеэс л Египет улстай холбоотой байсныг баталж байгаа ажээ. Мөн II Рамсесийн үеийн эд өлгийн зүйлс олдсон нь энэ газар 26 дугаар угсааны үеэс ч өмнө шашин, хот суурины идэвхтэй төв байсныг гэрчилж байгааг судлаачид хэлжээ. 

Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 55 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 1 цаг 2 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 1 цаг 12 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 35 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 41 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 2 цаг 8 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 3 цаг 7 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 30 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 37 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 32 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 41 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 41 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 42 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 43 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 44 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 45 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 46 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 23 цаг 11 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 23 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top