x

Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаныхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Жуковын хөшөөний хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа.

Энэ хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгох юм.

“Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д энэхүү газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Энэ газар олон жилийн өмнө нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хашсан байдалтай байгаа юм. Иймээс автомашинд бус хүнд зориулсан хот байгуулах бодлогын хүрээнд нийтийн эдэлбэр газарт авч байна. Бид энэ талбайд иргэд чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөхөд зориулан ногоон байгууламж байгуулж, тохижилтын ажлууд хийнэ. Тохижилтын ажлыг эхлүүлэхийг албаныханд үүрэг болголоо. Нягтаршил ихтэй газар орон сууцны хороолол барихгүй гэсэн бодлого барин ажиллаж байна. Цаашид гэр хороололд ногоон байгууламж, хүүхдийн талбай барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top