x

УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилсан талаарх танилцуулгаар эхлэв.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс 2026 оны зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 88.9 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь тус тус дэмжив. Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь тус тус дэмжсэн юм.

Мөн Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон байнгын хорооны санал дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон байнгын хорооны санал дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс 2026 оны зургаадугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон байнгын хорооны санал дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 2 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top