x

Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Хөдөө аж ахуйн чиглэлийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын загвар төслийг Боловсролын яам, Азийн хөгжлийн банктай хамтран 2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Зүүнхараа, Хөвсгөл политехник коллеж болон ХААИС-ийн Дархан хотын салбар сургуулийн сургалтын орчин, чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Мөн Боловсролын Ерөнхий газар, ХХААХҮЯ, ХААИС болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд гурван үндсэн томоохон үр дүн гарна гэдгийг Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл онцолов.

ХААИС-ийн дархан салбарын чадавхыг бэхжүүлнэ.

Сургалтын байр, дадлагын цехүүдийг барих, шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах

Дижитал, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй сургалтын орчин бүрдүүлэх

Ухаалаг хөдөө аж ахуй, өгөгдөл, ашиглалт, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх

Бүх суралцагчдад мэдээллийн технологийн үндсэн ур чадвар эзэмшүүлэх

Дан ганц барилга байгууламж барих бус эдгээр коллежийг бүс нутгийн хэмжээнд ур чадвар хөгжүүлэх төв болгох зорилт тавьсан гэдгийг онцолж байна. Ингэснээр ХААИС-ийн Дархан салбар нь инновац, хэрэглээний судалгаа, технологи дамжуулах төвийн үүрэг гүйцэтгэж, шинэ мэдлэгийг политехник коллежууд руу түгээх гүүр болох боломжтой гэж үзэж байна.

Мөн төслийн хоёр дахь томоохон үр дүн нь мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх

Үүнд

-Сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх

-Шинэ эрэлттэй мэргэжлүүдийг бий болгох

-Модульчлагдсан сургалтын хөтөлбөр боловсруулах

-Дижитал болон мэдээллийн технологийн ур чадварыг бүх хөтөлбөрт тусгах

-Гадаад хэлний сургалтыг нэмэгдүүлэх

-Багш нарын тасралтгүй хөгжлийг дэмжих

-Үйлдвэрлэл дээр суурилсан сургалт, дадлагыг өргөжүүлэх

-Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг залууст сурталчлах зэрэг ажил хэрэгжинэ.

Одоогоор мэргэжлийн боловсролын багш нарт зориулсан тогтолцоотой хөгжлийн хөтөлбөр хангалтгүй байгаа тул үйлдвэрлэлийн байгууллагууд болон их сургуулиудтай хамтран ажиллах шаардлагатай байна.

Мөн гуравдугаарт удирдлага, мэдээллийн системийг сайжруулахад чиглэнэ.

Үүнд

-Мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх

-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сантай холбох

-Төгсөгчдийн мөшгөх судалгааг тогтмолжуулах

-Аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ, сургалт үзүүлэх

Коллежуудын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил багтах юм.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын орчныг сайжруулахаас гадна бусад бүхий л сургалтын байгууллагуудад шинэчлэл хийгдэж байгааг онцлон, энэ удаагийн төсөл нь боловсролын шинэчлэлийн гол тулгуур төслийн нэг гэдгийг онцолж, хурдан, үр дүнтэй хэрэгжин 2028 он гэхэд бодит үр дүнгээ өгсөн байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ саяхан ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 10 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 15 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 21 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 25 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 37 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 1 цаг 42 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 1 цаг 50 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 2 цаг 15 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 2 цаг 56 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Уржигдар 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 11 цаг 51 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ
Top