x

Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа

ХБНГУ-ын Ханновер хотод болсон гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын дэлхийн хамгийн том, нэр хүндтэй “INTERSCHUTZ 2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг танилцууллаа.

ОБЕГ-ын мэдээлснээр, Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсын цаг уурын нөхцөл, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийн онцлогт нийцүүлэн захиалгаар үйлдвэрлэж байгаа тус автомашиныг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны хүрээнд нийлүүлэх юм.

Үзэсгэлэнд дэлхийн зах зээлд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан бөгөөд Монгол Улсад ашиглагдаж буй гал унтраах тусгай зориулалтын автомашинууд ч багтжээ. Тухайлбал, жилд 2000 гаруй автомашин үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй улсад нийлүүлдэг Австри Улсын “Rosenbauer”, Зүүн Европын тэргүүлэгч үйлдвэрлэгч Польш Улсын “Stolarczyk”, Франц Улсын гал унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмжийн салбарын тэргүүлэгч “Десотел” компанийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд гал унтраах болон аврах ажиллагааны автомашин, хувийн хамгаалах тусгай хувцас, багаж хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, өөрөө явагч техник, хиймэл оюунд суурилсан шийдэл зэрэг салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох дэвшилтэт технологийг танилцуулсан 1600 гаруй үйлдвэрлэгч оролцож, дэлхийн улс орнуудын 140 мянга орчим зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ.

1961 оноос хойш зохион байгуулж ирсэн “INTERSCHUTZ” үзэсгэлэн гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын инновац, туршлага солилцооны хамгийн том олон улсын талбар юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top