x

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хөгжлийн түншүүдийн уулзалтыг 10 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Уулзалтыг Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийг эрчимжүүлж буйг онцлов.

Түүнчлэн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хөгжлийн түншүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Засгийн газраас гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.

Уулзалтаар хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ ил тод, харилцан хариуцлагатай, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ.



 Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 12 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 21 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 21 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 22 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 23 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 24 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 25 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 26 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 20 цаг 51 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 20 цаг 53 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 20 цаг 53 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 20 цаг 54 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 20 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 20 цаг 58 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 22 цаг 50 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 22 цаг 54 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 22 цаг 55 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top