x

НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы энэ сарын 18-ний өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхбат, О.Саранчулуун, Х.Баасанжаргал, Б.Жавхлан нар асуулт асууж, Ерөнхий сайд, ажлын хэсгээс хариулт авсан юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг эцсийн хэрэглэгч үүрдэг гэдгийг Х.Ганхуяг гишүүн гишүүдийн асуултуудад хариулахдаа тодотгоод, аж ахуйн нэгжүүдийн хувьд тэгш байх, шударга байх зарчмын асуудал хөндөгдөж буйг тайлбарлаж байв. Энэ удаагийн татварын хуулийн талаарх багц төслийн хүрээнд нийтдээ 4 их наяд төгрөгийн татвар буурч, хөнгөлөгдөж чөлөөлөгдөнө. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал нь 160 тэрбум төгрөг, гол нь тогтолцоогоо эвдэхгүй, төсвөө таслалдуулахгүй, далд эдийн засгийг томруулахгүй гэх зэргээр олон талаас нь бодолцож, оновчтой шийдэл гаргах нь чухлыг тайлбарлалаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох зохицуулалт нь бодитой, үндэслэлтэй шинэчлэл байх болно гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлээд, дараах тайлбарыг хийв. Нийтдээ 23,000 аж ахуйн нэгж, үүний дотор хувь иргэн ч бий, тэдгээрийг дэмжих зөв бодлого хэмээн үзэж, төсөлд тус зохицуулалтыг тусгажээ. Энэ шийдлийн үр дүнд бичил бизнес, жижиг аж ахуйн нэгжүүд, хувь хүн бизнесээ өргөжүүлэх томруулах боломжтой. Улмаар аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татваруудын суурь өргөжиж, нөгөө талдаа далд эдийн засгийг хумих эерэг нөлөөтэй үзүүлнэ гэж тооцсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top