x

“Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хийж чадлаа

ҮАБЗ одоогоос долоон жилийн өмнө “маш нууцын зэрэглэлтэй” нэгэн зөвлөмж гаргасан нь “Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” байв. ҮАБЗ энэ зөвлөмжийнхөө мэдээллийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан гэдэг.

Тухайн үед олон сонирхолтой бөгөөд тэнгэр газар шиг ялгавартай тоонуудыг УИХ- ын чуулганы танхим, байнгын хорооны хуралдаан дээр ярьж байсан. Жишээ нь нийт тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байжээ. Харин 2000 гаруй ахмад 6 саяас дээш тэтгэврийн зээлтэй байсан нь “Сард хэдийг авдаг, ямар нөхцлөөр тэтгэвэрт гарсан, ямар алба хашиж байсан хэн, хэн байв” хэмээн уулга алдуулж, төр засгийн тэргүүн асан зарим хүний нэрийг ч дурдаж шуугиулаад авсан. Мөн туршлагатай парламентач, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргилын факт дурдан шүгэл үлээснээр “ҮАБЗ-ийн шийдвэр гарсны дараа 10 саяас дээш төгрөгийн зээл буюу нийт 100 гаруй тэрбум төгрөг оны сүүлээр зээл болон гарсан байдаг”. Өөрөөр хэлбэл, дээрх “маш нууц зөвлөмж гуай” нь гарахыг мэдэж байсаан гэсэн үг. Хэдийгээр дараа нь худал гэж няцааж маргасан ч эндээс тэтгэврийн хэмжээний тэнгэр газар шиг зөрүү, харамсал гуниг харагдаж байсан юм.

Ийнхүү тэтгэврийн асуудал, түүний тогтолцооны гажуудал үеийн үед шүүмжлэлийн бай болж ирсэн төдийгүй, нэгэн дуугаар алга таших ч боломжгүй сэдэв билээ. Хамгийн сүүлд л гэхэд Төрийн ордны хаалгыг тосон тэтгэврийн ахмадууд маань жагсаж тэтгэврийн доод хэмжээг 1-1.5 сая төгрөг болгохыг шаардаж, биелүүлэхгүй бол Оюутолгойн зэсийг экспортлох замд саад хийнэ гэсэн нь аргаа л барсных болохоос өхөөрдөж шоолох зүйл биш. Гэвч үүнд шаардагдах 4.6 их наяд төгрөгийг төсөвт тусгаж батлах нь УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй эдлэх онцгой бүрэн эрх мэдлийн асуудал гэдгийг тэд мэднэ. Энэ тохиолдолд Засгийн газар юу хийж чадах вэ.

Мэдрэмжтэй ч гэх үү, зоригтойдоо ч гэх үү “мөрөөдлийн” гэмээр мэдэгдлийг Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хийчихлээ. Өвөө эмээ нарыг баярлуулах түүний мэдэгдэл нь дотооддоо өндөр инфляцтай, Төв банкны бодлогын хүү өндөр, гадна талаас нь харвал “дайны” үеийн эдийн засагтай Засгийн газрын хувьд МАН зүүний үзэл баримтлалтай хэдий ч арай нялуун байна гэмээр санагдсан. Гэвч түүнд тооцоолол бий. Магадгүй “Оюутолгой компанийн Рио Тинтогийн өрөнд Монголын Засгийн газрын төлөх зээлийн хүү бараг 50 хувиар буурах хэлэлцээрт хүрснээ зарлах” мөрөөдлийн таамаглал биелэлээ олчих ч юм билүү.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын “реформ” гэж сүржигнээгүй ч реформ биш гэхийн аргагүй тэтгэврийн шинэчлэл дотор ямар бэлгүүд багтав гэдгийг тогтож харцгаая. Юуны өмнө тэрбээр энэ шийдвэрээ “Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл юм” гэж дүгнэсэн.

Үүнийг сонссон ахмадуудын магнайн үрчлээ тэнийж, “Маргааш сонгууль болох билүү, энэ зүүд үү” гэлцэн баярлав. Уншаад үзээрэй, яг сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг. Гэхдээ мэдэгдлийнх нь биелэлтийг шахна, амласан бүхнийг нь авна гэж бодохоор ахмадуудын хувьд “Н.Учрал шиг сайн Ерөнхий сайд” алга аа.

Хамгийн эхлээд ахмад настан бүрт цоо шинээр, ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100 мянгаас 300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгоно. Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв.

141 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгахад 353.8 тэрбум төгрөг шаардлагатай

Итгэлцүүр гэгчийг инфляцийн өсөлтөөс шалтгаалаад нэмсэн. Дараагийн гоё мэдээ нь нэгэн улиг болсон асуудлыг шийдсэн. Энэ нь насаараа шударгаар НДШ төлөөд явсан атал 2023 онд болон түүнээс өмнө тогтоосон итгэлцүүрээ “тайруулчихсан”. Ингээд тэрхүү итгэлцүүрийн тогтоолын өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна гэж яриад байгаа. Тэтгэвэр тогтоох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 сая 404 мянган төгрөгөөр хязгаарласныг 2 сая 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхэд 353.8 тэрбум төгрөг шаардагдана. Энэ тооцооллоор итгэлцүүрт өөрчлөлт оруулж ирэх оны төсөвт тусгаж УИХ-д өргөн барихаар болсон. Ингэснээр 140 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шударгаар тогтоох нь.

Одоогийн байдлаар НДШ төлж буй 1.3 сая иргэн бий. Гэвч тэдний төлсөн шимтгэлээр өнөөдөр тэтгэвэр авч буй 537 мянган ахмад настны тэтгэврийг тавьж хүрэлцдэггүй. Тиймээс улсын төсвөөс жилд 1.6 их наяд төгрөгийн татаас авч байж дээрх ахмадуудын тэтгэврийг олгодог.

Тэтгэврээ нэмүүлэхээр жагсаж тэмцсэн ахмадууд бид халамж хүртээд байх шаардлагагүй атал яагаад халамжийн тэтгэвэр гэж халамжийнханд өгөөд Нийгмийн даатгалын сангаас хороогоод байдаг юм бэ гэж ундууцан асууж байсан. Хувь тэнцүүлсэн, бүрэн тэтгэвэр, тийм ч олон биш боловч өндөр тэтгэвэртэй хүмүүсээс гадна 7000 иргэн халамжийн тэтгэвэр авдаг юм байна. Яагаад тэдэнд Нийгмийн даатгалын сангаас бус Халамжийн сангаас тэтгэвэр өгдөг вэ гэхээр тэд насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, эсвэл хөдөлмөр эрхэлж байгаагүй аж. Гэсэн ч төр тэднийгээ “хаячихаж” болохгүй учраас ийм байдалд хүрчихэж, ингээд тэдэндээ тус бүр 450 орчим мянган төгрөг олгодог юм байна.

Тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдэд олгох боломжууд “шинэ эргэлт” боллоо

Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно. Казахстан шиг тэтгэвэрт гартал чинь өсгөж өгнөө гээд амлах мэдээж манай орны хувьд хэцүү. Өнөөдөр бид, зөвхөн бид ч биш НҮБ-ын 193 орноос 160 нь манайх шиг итгэлцэл дээр суурилаад санд хадгалаад алдаж оноод л явж байна. Хөрөнгийн зах зээл руу хийж эрсдэлд оруулсан нь ч бий. Харин одоо яах вэ? Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр бол “Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ” гэсэн.

Хамгийн гол нь “Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ” гэдэг л чухал.

Дээр нь тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө гэсэн. Энэ бас том боломж. Яагаад тэтгэвэрт гарсан ахмад болгон бусдын асрамжид орох, эсвэл байрныхаа гадаа даалуу, шатар тоглож суух ёстой гэж. Тэд оюутнуудын нэгэн адил цагийн ажил хийж болно, тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Хэрэв тав хүртэл түүны ажилтантай ажил олгогч болчихвол, тэр нь сүүлийн таван жилд бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө. Орлого олох сайхан. НДШ төлөх хэцүү шүү дээ. Тиймээс энэ бол тэтгэвэрт гарсан ч гэсэн хөдөлмөр бүтээлээр хүмүүжсэн, энэ зан чанараа үхтлээ орхихгүй гэцгээдэг ахмадуудын хувьд орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж биш гэж үү.

Мөн тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллабал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ. 25-аас дээш жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө гэхчлэн хөдөлмөрийг үнэлсэн хэвээр байх боломжуудыг бэлэглэсэн реформ боллоо.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 39 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 16 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 42 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 53 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 59 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 5 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 10 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 14 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 49 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 50 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 55 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 58 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 1 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 12 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 6 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top