x

Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францынхамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгөоруулагч Орано Майнинг компани хооронд байгуулахХөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхажлын хэсэгт би орж ажилласан. Тэр үеэр би УИХ-д ингэж хэлж байсан:–Монгол-Францын хамтынажиллагаа ураны салбарт орж ирж байгаа нь манайулсын гадаад бодлого, геополитикийн хувьд онц ачхолбогдолтой. Францтай ийм дотно хамтынажиллагаанд орчихвол цаашид Монгол Улс гуравдагчхөршийн хөрөнгө оруулалтыг татах бүрэн бололцоотойгэж.

-2026.06.03-ны өдөр Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтын үе шат эхэллээ. Зөөвч-Овоо төсөл болбаас Монгол Улсад хэрэгжиж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр дахь том төсөл бөгөөд төслийн эдийн засгийн үр өгөөжийн дийлэнхи нь татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ногдол ашиг хэлбэрээр Монгол Улсад төвлөрнө.

-Төслийн хүрээнд 2026 онд ийнхүү бага  хэмжээний үйлдвэрлэл эхлүүлж, 2028 онд үндсэн олборлолтооэхлүүлнэ.

-Энд дурдсанууд ноён Э.Макроны Төрийн айлчлалтай хэрхэн холбогдох, яагаад заавал ийм том хөрөнгө оруулалтгүйгээр түншлэл маань бэхжихгүй тухай дор өгүүлнэ. 2023 оны хавар би ийн бичиж байжээ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсадтөрийн айлчлал хийсэн энэ цаг мөч, айлчлал зорилгодоо хүрсэн тухай олон улсын харилцааны түүхчийн байр сууриа хүргэе. Гарчгийг өвөрмөцөөр авлаа. “Итгэлт” гэсэн энэ ганц үгэнд маш их учир утга, ач холбогдол оршиж буй бөгөөд ийм жинтэй үг Монгол Төрийн тэргүүний амнаас цууриатлаа.

Одоогоор хэн ч дурдаагүй, тэмдэглээгүй байгаа түүхэн үечлэлээ олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсантунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.

1. 1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.

2. 1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ удаа асуудал тавьж, асуудал босч ирэх үед Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давалгаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ.

3. 1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгчийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.

4. 1990-2023 он буюу “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар энэ удаагийн түүхэн айлчлалыг нөхцөлдүүлжээ.

5. 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн нар харилцан айлчилна. Ирэх 10 дугаар сард ноён У.Хүрэлсүх Францад айлчилснаар Монгол Улс, БНФУ-ын энэ удаагийн Хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх хамтын эрх зүйн чухал баримт бичгүүдийг (Эрчим хүчнийхамтын ажиллагааны хөрөнгө оруулалт болон хувьцааэзэмшигчдийн гэрээ гэх мэт) байгуулна. Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэнэ.

Хамтын ажиллагааны олон салбаруудыг дурдахгүйгээр геополитикийн өнцгөөс ганц нэг эшлэлд тайлбар өгье гэж шийдлээ. Францын эх сурвалжид бичсэнээр геостратегийн, Хонконгийн сонинд бичсэнээр “Өрнөдөд Монголыг сонирхох стратегийн сонирхол нэмэгдэж байгаа” гэдэг утгаар би төсөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч итгэлт түнш, Европ дахь чухал гуравдагч хөрш гэж тус улсыг шууд нэрлэлээ. Стратегийн томхон төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцов гээд дэс дарааллаар нь буулгах аваас цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал гэлээ. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа эл айлчлалыг “ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ” гэж зэрэг зэрэг нэрлэлээ. Найман зууны түүхтэй харилцаа гэж Франын Төрийн тэргүүн үнэллээ. Хамтарсан тунхаглалаа “Түүхэн ач холбогдолтой” хэмээн ноён У.Хүрэлсүх нэрлэлээ.

att.rsn0pxlaItzsgtiKVE0xSfuM1noaJBAhoz1sc1YiY7U

Хамтарсан тунхаглал дотор шинэлэг, бас бахадмаар чухал чухал заалтууд оржээ. Хоёр улс хоёр биендээ өгсөн тодорхойлолт байна. “Монгол Улс Франц улсыг чухалгуравдагч хөрш гэж үздэг бол Франц улс Монгол УлсыгОнцгой түнш гэж тодорхойлдог” гэжээ. “Онцгой түнш”–гайхамшигтай тодорхойлолт байна. Ийм хоёр чухал түнш ньчухам ямар зарчим дээр суурилан харилцаагаа хөгжүүлдэг юм бэ гэдэгт ч маш тодорхой хариулт өгчээ. “Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэтзүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны батбөх түншлэлийг талууд нотлов” гэжээ.

Дараагийн нэг ноцтой гэмээр, гэхдээ зайлшгүй тэмдэглэх ёстой нэг заалт байна. Ноцтой гэдэг нь Монгол-Оросын харилцаанд хамаарах гэдэг утгаар хэлж байна. “Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөнасуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыгэнхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болонолон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэгзарчмыг баримтлах ёстойг дахин нотлов” гээд “Үүнтэйхолбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буйзовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улссанаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйдсуурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүххүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв” гэжээ.

Хүн төрөлхтөнийг түгшээсэн нийтлэг сорилтод Монгол Улс, Монгол Төр дуу хоолойгоо өргөж болдог юм, чаддаг юм, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг Украинд, мөн Европт сэргээх үйлсийг дэмждэг юм гэдгийн нотолгоо бус уу? Улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу ямар ч тохиолдолд халдаж болохгүй ээ гэдгээ яруу тодоор мэдэгдчихлээ.

Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминистгадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах гээд нэг чухал абзац орсон байна. “Феминист гадаад бодлого” гэсэн нэр томъёо монголчуудад нэн шинэ, үл танигдах байж магад. Европт бол хэрэглээд ирсэн нэр томъёо. Санаачлагч нь Франц. Т ус улсын Засгийн газарт ГХЯ нь “Европын ба Гадаад хэргийн яам” гэсэн нэртэй, 2022 оны 5 дугаар сараас хатагтай Катрин Колонна энэ албыг толгойлж байна. Европын олон оронд Дипломат албыг бүсгүйчүүл толгойлдог. Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаандфеминист хандлагыг хөхиүлэн дэмжих, феминист гадаад бодлогын үзэл баримтлалтай, феминист чиг баримжаатай бодлого (feminist-inspired policymaking) баримталдаг улс орнууд улам нэмэгдэж, эдүгээ Франц, Герман, Испани, Канад, Люксембург, Мексик, Коста-Рика, Чили, Колумб, Норвег зэрэг улс идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурал зэрэг олон улсын томхон чуулга уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар тогтмол уулздаг практик хэвшин тогтсон. Эдгээр санаачилгыг үргэлжлүүлэн манай улс дэлхийн 38улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, мөн феминист гадаад бодлоготой болон феминист чиг баримжаатай гадаадулс орнуудын Гадаад хэргийн сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын эмэгтэй өндөр албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж, олон улсын харилцаанд тулгамдаад буй зарим асуудлыг хөндөн ярилцаж, шийдлийг эрэлхийлэх зорилгоор эл уулзалтыг Улаанбаатар хотноо, мөн Азид анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна. 

 Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо “феминист гадаад бодлого” гэсэн онцгойлсон нэр томьёоллоор тодорхойлж, хэрэгжүүлнэ гэж зарлаагүй ч жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг хангахад чиглэсэн, феминист баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн гэж судлаачид үздэг. Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсынсанал, санаачилгыг идэвхтэй бөгөөд тууштай дэмжижирсэн, Дипломат алба дахь эмэгтэйчүүдийн тоогнэмэгдүүлж, үүрэг оролцоог өргөжүүлж ирсэн, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмэгдүүлэхийн төлөө зогсож ирсэн ба энхийг сахиулагч эмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын форумыг 2022 онд НҮБ-ын мандат дор хийснийг эргэж сануулууштай.        

“Феминист гадаад бодлого”-ыг санаачлагч Францтай хоршиж хамтран ажиллах цаг ийнхүү тулж иржээ. Энэ мэт шинэ өнцгүүдийг дурдаад нийтлэлээ дуусгая. Хамтын ажиллагааны өөр олон өнцгийг дараа дараагийн нийтлэлүүддээ тусгах болно.

Д.Баярхүү /baabar.mn/ 2023.05.22

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • No Upfront Fees for Crypto Recovery – WhatsApp Mighty Hacker Recovery: +1 (343) 947-3496 (185.144.82.26)
    Recover Scammed USDT, BTC, ETH, Wallet Key At MIGHTY HACKER RECOVERY Company WhatSapp Canada +1 (343) 947-3496 HOW TO FIND A LEGITIMATE CRYPTO RECOVERY WITH MIGHTY HACKER RECOVERY 2026 No Upfront Fees for Crypto Recovery – WhatsApp Mighty Hacker Recovery Need Professional Cybersecurity or Data Recovery Assistance? MIGHTY HACKER RECOVERY At MIGHTY HACKER RECOVERY, we provide professional cybersecurity and digital recovery services designed to help individuals and businesses protect their digital assets and recover important information. Our Services ✅ Data Recovery & File Restoration ✅ Digital Forensics & Investigations ✅ Cybersecurity Consulting ✅ Security Assessments & Vulnerability Testing (Authorized Systems Only) ✅ Scam and Fraud Investigation Support ✅ Account Recovery Assistance ✅ Device Security Analysis ✅ Malware Detection & Removal ✅ Privacy & Security Consulting ✅ Incident Response & Cybersecurity Guidance Why Choose Us? Experienced cybersecurity professionals Confidential and professional service Fast response times Ethical and lawful practices Customer-focused support Whether you need help recovering lost data, investigating a cybersecurity incident, or improving your digital security, our team is here to assist. Contact Us: Website: https://mightyhackarrecovery.com/ WhatsApp (Canada): +1 (343) 947-3496 mightyhackerrecovery@hotmail.com Protecting your digital world through professional cybersecurity solutions. Comment on I need a hacker to recover my stolen BTC
    2026 оны 06 сарын 28 | Хариулах
  • Mike Morgan (223.190.82.245)
    Do you need a quick long or short term Loan with a relatively low interest rate as low as 3%? We offer business Loan, personal Loan, home Loan, auto Loan, student Loan, debt consolidation Loan etc.. no matter your credit score. Personal Loans (Secure and Unsecured) Business Loans (Secure and Unsecured) Consolidation Loan and many more.  Contact US for more information about Loan offer and we will solve your financial problem. contact us via email: muthooth.finance@gmail.com Phone number: +917428831341 (Call/What's app)
    2026 оны 06 сарын 27 | Хариулах
  • daniel bryann (195.179.201.16)
    I would strongly love to recommend the services of the best team of dark web hackers. They are professional and very discreet in carrying out their jobs, they have the best customer service agents and satisfaction at heart. If you have any services you wish to contact them for, go on REALCYBERHACKERS@GMAIL.COM/ Whatsapp +14106350697 They help track and monitor your cheating partner's phone without his idea, clear or erase criminal records as well as repair a bad credit score, all social media hacks,funds recovery and many others.
    2026 оны 06 сарын 23 | Хариулах
  • Olivia Patrick (135.129.124.191)
    Hello I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you I doubted this but decided to give it a try by contacting {jm0525180@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw €10,000 instant per day & was credited with € 800,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shocked to see the UPS agent in my resident with a parcel {card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: jm0525180@gmail.com OR WhatsApp via +1 (936) 366-4717 Best Regard
    2026 оны 06 сарын 18 | Хариулах
  • Olivia Patrick (135.129.124.191)
    Hello I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you I doubted this but decided to give it a try by contacting {jm0525180@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw €10,000 instant per day & was credited with € 800,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shocked to see the UPS agent in my resident with a parcel {card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: jm0525180@gmail.com OR WhatsApp via +1 (936) 366-4717 Best Regard
    2026 оны 06 сарын 18 | Хариулах
  • Olivia Patrick (135.129.124.191)
    Hello I was searching for a loan to sort out my bills & debts, then I saw comments about Blank ATM Credit Cards that can be hacked to withdraw money from any ATM machines around you I doubted this but decided to give it a try by contacting {jm0525180@gmail.com} they responded with their guidelines on how the card works. I was assured that the card can withdraw €10,000 instant per day & was credited with € 800,000 so i requested for one & paid the delivery fee to obtain the card, after 24 hours later, i was shocked to see the UPS agent in my resident with a parcel {card} i signed and went back inside and confirmed the card work after the agent left. This is no doubt because I have the card & have made use of the card. These hackers are Germany USA based hackers set out to help people with financial freedom!! Contact Mr Rick for help if you want to get rich with this and pay off your bills Via: jm0525180@gmail.com OR WhatsApp via +1 (936) 366-4717 Best Regard
    2026 оны 06 сарын 18 | Хариулах
  • Mighty Hacker Recovery (45.92.229.49)
    Cryptocurrency recovery firm do not ask upfront fees, Legitimate Crypto Recovery Company | Hire a Hacker to Recover Lost Crypto | Company to Recover Crypto After Scam CRYPTOCURRENCY FRAUD RECOVERY HACKER FOR HIRE AT MIGHTY HACKER RECOVERY Lost My Wallet Recovery Phrase — MHR(MIGHTY HACKER RECOVERY) Helped Me Regain Access in Just 2 Hours I had lost access to my cryptocurrency wallet after misplacing my private wallet key and recovery phrase. After spending countless hours searching for solutions without success, I came across Mighty Hacker Recovery (MHR) through Google and recommendations I found while researching online. I decided to contact their team, and from my experience, they were responsive and professional throughout the process. What impressed me most was that they did not request any upfront payment before assisting me. Within approximately two hours of contacting them, I was able to regain access to my wallet and recover my private wallet key. The entire experience was much faster than I expected, and I appreciated the clear communication and support provided during a very stressful situation. I am grateful for the assistance I received and for helping me regain access to my account. Contact Us: https://mightyhackarrecovery.com support@mightyhackarrecovery.com mightyhackerrecovery@hotmail.com WhatSapp Canada +1 (343) 947-3496 SMS: +18402063856
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”
Top