x

Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүүлэх ёстой

Эдийн засагч Ч.Отгочулуутай Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд АМНАТ-ийг бууруулахаар тусгасан талаар болон эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаар ярилцлаа.

-Засгийн газраас өргөн барьсан хуульд АМНАТ-ийг бууруулахаар оруулж ирсэн нь нэлээд маргаан дагуулж байна. Үүнийг та хэр зөв зүйтэй гэж үзэж байна вэ?

-Ер нь бол АМНАТ-ийг бууруулах нь зөв л дөө. Ингэж үзэж байгаа хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ чинь Эрдэнэтэд маш их ачаалал өгч байна. Эрдэнэт чинь өөрөө олон их наяд төгрөгийн өртэй байгаа. Мөн тус үйлдвэрт нэлээд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Цаашдаа далд уурхай руугаа ороход хөрөнгө оруулалт их хэрэгтэй байгаа юм. Нөгөө муу нэртэй, луу данстай 49 хувийнхан чинь овоо технологийг нь шинэчлээд, ашиглалтын явцын хайгуул олоод, урьд нь илрэл төдий байсан ордуудынх нь нөөцийг тогтоох зэрэг ажлуудыг хийж өгчихөөд явсан. Тэр инерциэрээ л яваад байгаа. Түүнээс биш Эрдэнэт нэг хэсэг хэцүү байдалд орсон. Өөрийн өртөг нь 6000 ам.доллар, мэдэгдэж байсан нөөц бага, зэсийн үнэ 4500 ам.доллар болоод уначихсан байсан. Тэгээд оросууд хүртэл өөрсдөө голоод явсан. Одоо харин нөөцийг нь шинэчилж тогтоогоод, үнэ өсөөд илүү урт наслах боломжтой болсон ч одоогийн технологиороо бол үүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Тэгэхээр илүү орчин үеийн, хүч чадалтай техникт хөрөнгө оруулах шаардлагатай. Хоёрдугаарт, маш олон орд хөрөнгө оруулалтынхаа явцад нам гацчихсан байна. Ийм байхад 20 хувийн роялти төлөхөөр ямар ч ашиггүй болчихно.

-Эрдэнэт үйлдвэрийн АМНАТ-ийг ганцааранг нь 21 хувь хэвээр үлдээлээ гэсэн шүүмжлэл яваад байгаа шүү дээ?

-Тэр гацчихсан байгаа төслүүд чинь Эрдэнэтээс ялгаатай нь хөрөнгө оруулалтаа нөхөөгүй байгаа юм. Тийм байхад нь 20 хувь буюу дэлхий дээр байхгүй роялти авч болохгүй л дээ. Эрдэнэтийн хувьд бол өөр, эхний 30-40 жилдээ манайд юу ч төлөөгүй. Хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн. Барьж өгсөн зардлаа “Их өр” гээд оросууд буцаагаад авчихсан. Цагтаа ер нь бол сорчлоод ашиглачихсан шүү дээ. Мөн Эрдэнэт дээр хайлуулах үйлдвэр бариулахын тулд зориуд ийм өндөр роялти тавьсан байхгүй юу. Гэтэл хайлуулах үйлдвэр барьсан ч зүйлгүй, оросууд нь гараад явчихсан. Нөгөө талд л зориулсан роялти байсан юм. Нэмээд хэлэхэд, дэлхий дээр орлогоос нь роялти авдаг улс их цөөхөн байдаг. Авсан ч дунджаар дөрвөн хувь л байгаа. Гэтэл манай зарим улстөрчид, гишүүд их буруу яриад байна лээ. Жишээлбэл, Чили улс их өндөр роялтитай гэсэн байсан.

-Харин тийм, Чили улсыг жишээ болгоод л яриад байгаа шүү дээ?

-Чили улсын хувьд бохир орлогоос нь нэг хувийг авчихдаг юм. Тэгээд ашигтай ажиллах юм бол үнээс хамаарч авдаг байхгүй юу. Цэвэр нэмэлт ашгаас нь 16 хүртэлх хувь авч болдог. Үүнийг бохир орлого руу хөрвүүлээд бодвол 3-4 хувийн роялти гэсэн үг. Маш өндөр үнэтэй байсан үед нь л гэхэд долоогоос дээш гарахгүй. Индонез улс гэхэд 4-7 хувьтай л байдаг.

-Тэгэхээр манайх таван хувь гэхээр дундаж түвшинд л аваачих гээд байна гэсэн үг үү?

-Суурь роялти тав гэдэг бол дунджаас арай өндөр үзүүлэлт. Дэлхийн дундаж дөрвөн хувьтай байдаг. Ихэнх улс зардлыг хассан дүнгээс, зарим бүр ашгаас авдаг. Гэтэл манайх өндөр зардалтай зардалгүй хамаагүй, ашигтай ашиггүйг харгалзахгүй шууд авдаг. Манай улс чинь маш бүдүүлэг тогтолцоотой.

-Монголд ТЭЗҮнь бэлэн болчихсон 20-иод төсөл байгаа гэсэн. АМНАТ-ийг ингэж бууруулбал эдгээр төслүүд богино хугацаанд хөрөнгө оруулалтаа татаад, үйл ажиллагаагаа явуулаад эхлэх боломжтой юу?

-Богино хугацаа гэдгийг юу гэж ойлгохоос хамаарна. Гэхдээ 3-4 жилийн хугацаанд хэд хэдэн төсөл ашиглалтад орчих байх. Гол нь АМНАТ тогтвортой байх хэрэгтэй. Тэгэх юм бол 10 жилийн дараа манай зэсийн экспорт өсөөд одоо олж байгаагаас хамаагүй их орлого олох боломжтой.

-Энэ хуулийн төслийг Оюу толгой болон Онтрэ компанитай хийх хэлэлцээрийн дараа хүртэл хойшлуулчих шиг болсон. Ингэх нь хэр зөв бэ?

-Оюу толгойн хувьд тэртэй тэргүй тогтворжуулалтын гэрээтэй. Гучин жил гэхээр 2039 он хүртэл хууль яаж ч өөрчлөгдсөн хамаагүй тухайн үеийнхээ нөхцөлөөр л явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Оюу толгойд хамаарахгүй. Харин Онтрэ компанийн хувьд жаахан маргаантай л байдаг юм билээ. Онтрэгийн талбайг ашиглахдаа Оюу толгойтой адилхан хөрөнгө оруулалтын нөхцөлөөр татвар, роялтигаа тохирох уу. Эсвэл шинээр тохирох уу гэдэг дээр л маргаантай байгаа юм билээ. Аль ч тохиолдолд Онтрэ өөрсдөө ашиглаж чадахгүй. Рион тинто буюу Оюу толгойгоор дамжуулан ашиглана. Тэгэхээр Оюу толгойн 34 хувийг засаг эзэмшиж байгаа. Тийм болохоор нэг их айгаад, сүржигнээд байх асуудал биш л дээ. Гэхдээ ганцхан Онтрэгээс болоод бусад том төслүүдээ золиосолж байгаа нь харамсалтай. Зэсийн үнэ өснө гэсэн өндөр цикльтэй үед хөрөнгө оруулах татах боломж ч өсчихсөн байгаа. Энэ цонх үеийг ашиглаад уг нь хөрөнгө оруулалтуудаа татаж байсан бол бусад төслүүдэд ч ашигтай л байх байсан.

-Гэтэл зарим гишүүн нэлээд хүчтэй эсэргүүцэж байна. Эдгээр хүмүүс мэдэхгүйдээ ингэж эсэргүүцээд байдаг юм болов уу. Эсвэл цаана нь өөр зорилго байна уу гэдгийг та юу гэж хардаг вэ?

-Хоёр талтай байх. Нэгдүгээрт, мэдэхгүй байж магадгүй. Хоёрдугаарт, Монгол Улс одоо зөвхөн Оюу толгой, Эрдэнэт хоёроос зэсийн хараат байгаад байна. Энэ хоёр чинь улам монополь болоод, бусад жижгүүд нь ямар ч ач холбогдолгүй болоод байгаа юм. Уул уурхайд 20-30 жил гэдэг их богинохон хугацаа. Эрдэнэт, Оюу толгой аль аль нь 20-30 жилийн дараа өнөөгийнх шигээ өндөр ашиг өгөхөө болино. Ингэхээр манайд экспортын болон төсвийн орлого сох дутна. Тийм болохоор одооноос дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ хөгжүүлж байх ёстой юм. Ингэж хөгжүүлж чадах юм бол бид илүү өрсөлдөх чадвартай, гаднаас хараат биш болно. Тэгэхээр манайхыг илүү хүчтэй тоглогч болохыг хүсэхгүй байгаа өрсөлдөгч улсууд байна. Нүүрс дээр л гэхэд Орос, Австрали, Индонез гэсэн маш хүчтэй улсуудтай манайх өрсөлдөж байгаа. Сая Хойд Солонгос ороод ирлээ. Харин зэс гэхээр мэдээж Чили, Орос байна. Удахгүй Афганистан орж ирнэ. Ингээд харахаар бидэнд өрсөлдөгчид олон байгаа. Тэгэхээр энэ улсуудын сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Hire a Hacker for Cryptocurrency Fraud Investigation (105.116.1.106)
    Recently, I was contacted by a broker who convinced me to invest into Crypto all day. I started by making an initial investment of 126,000 USD and surprisingly I asked for 35,000 USD more in order to access my account so I can be able to make any withdrawal. Their demand made me loose it that I had to go on online searching for assistances since I wasn't going to lose my money to this an unregulated trading platform, I came across lots of positive reviews about jbeespyhack. After what I went through, I realized that Transparency is essential in both business and human interactions. I emailed him directly at jbeespyhack@gmail.com, and he responded, asking for more information, which I also submitted. All I needed to do was provide him the information he needed and pay the bills for the tools that were used on the job and he took care of the rest. jbeespyhack performs his work in a discreet and competent manner. From his heart, he wants to provide the greatest possible customer service. I will always be appreciative of him because he helped me quickly retrieve all of the money I had lost.jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 17 | Хариулах
  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... "Хараал хүрсэн хот" Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top