x

УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх'' сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилт бүхий Малчны тухай хуулийг УИХ 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчдаас дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой санал олон гарч, төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ерөнхий хяналтын сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Монголбанк тэргүүтэй холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэдээллүүд танилцуулна.

Малчны хүүхдийг сургуульд сургах, малчны мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд цахим шилжилт нэвтрүүлэх, бүтээмжийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх зохицуулалт болон Малчны хөгжлийн сангийн асуудал, эдгээрийн санхүүжилтийн талаар ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлэлцэж, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын тайлан, илтгэлийг сонсож, холбогдох лавлагаа, мэдээллийг нээлттэй авах боломжтой.

Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагдаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор энэ мэт олон асуудлыг нээлттэй ярилцах юм.

Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг мал аж ахуйн чиглэлээрх бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж.

Ерөнхий хяналтын сонсголоор хуулийн дээрх зохицуулалтын талаарх нөхцөл байдал, шаардлагын талаар сонсож, өргөжүүлэх шаардлага, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Малчны тухай хуулийн "… малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх" зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагджээ. Энэ мэт малчдыг дэмжих, боломж олгох 7-8 төрлийн арга хэмжээний хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг хангах гарц шийдлийн талаар нээлттэй ярилцахаар төлөвлөжээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 1 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 1 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 1 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 3 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 3 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 3 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 3 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 3 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 3 цаг 14 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 3 цаг 16 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 3 цаг 17 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 4 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 4 цаг 33 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 48 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 51 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 5 цаг 4 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 58 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top