x

  ЭМГЭНЭЛ

     ЭМГЭНЭЛ

    ХӨНХӨРИЙН ЧОЙЖИЛЖАВ

         (1935-2026)

          Монгол Улсын малын гавьяат эмч, төр, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач, зохиолч, Хөнхөрийн Чойжилжав нь 2026 оны  06 дугаар сарын 10-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, шавь нар, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.          

Хөнхөрийн Чойжилжав нь 1935 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Дуут нуурын дэнж дэх “Бор шороо” хэмээх газар төрж, 1944 онд сумын бага сургуульд элсэн 1955 онд Завхан аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1960 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1972 онд Москва хотод Коммунист намын дээд сургууль, 1976 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг тус тус төгсөж, малын их эмч, сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1960-1963 онд Завхан аймгийн мал эмнэлгийн сум дундын салбарын эрхлэгч, малын их эмч, 1963-1966 онд Хөдөө аж ахуйн сайдын нарийн бичгийн дарга, Шинэ бүтээл, оновчтой саналын комиссын нарийн бичгийн дарга, 1966-1970 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын нарийн бичгийн дарга, 1972-1989 онд “Шинэ хөдөө” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Үнэн” сонинд сурвалжлагч, тоймч, 1989-1992 онд Завхан аймгийн орлогч дарга, Отгон сумын Засаг даргаар ажиллаж байв.

Хөнхөрийн Чойжилжав нь монголын бэлчээрийн мал аж ахуй, байгалийн  гамшигт үзэгдэл, малчдын уламжлалт мэдлэг болон үндэсний бөх, шагай, шатар зэрэг ардын тоглоом, наадгайн талаар 50 гаруй жил тууштай судалгаа хийж, “Монголд ган зуд хэрхэн болдог”, “Малын зан араншин, түүний ангилал”, “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ажлын шинжлэх ухааны үндэс” зэрэг нийт 108 ном, өгүүлэл, нийтлэл бичиж мал аж ахуйн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан юм.

 Х.Чойжилжав нь 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн Хуулийг хэлэлцэн батлалцаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа. 

Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Малын гавьяат эмч цол хүртээжээ.

Монгол Улсын малын гавьяат эмч, төр, нийгмийн зүтгэлтэн Хөнхөрийн Чойжилжав Таны хөдөө аж ахуйн салбарын хөгжил, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ, 

Б.ЖАВХЛАН,Б.БЕЙСЕН, Ц.ИДЭРБАТ, Б.ТҮВШИН,

Ш.МЯНГАНБАЯР, Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 39 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 17 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 20 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 27 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 28 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 39 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 8 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top