x

О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Таны санаачилсан Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт нэлээд шуугиан тарьсан. Энэхүү өөрчлөлтийнхөө талаар мэдээлэл өгөөч?

-Энэ өөрчлөлт үндэсний баяр наадмын өнөөдөр хүртэл болж байгаа уламжлалыг огт хөндөхгүй. Зарим улстөрч уг асуудлыг улс төрийн өнцгөөр хараад, түүнийг нь буруу ойлголт төрөхүйцээр сэвчихсэн юм. Долдугаар сарын 11, 12-нд наадам, 13-нд Уяачдын баяр болдгоороо болно. Үүний дараа 14, 15-нд ард түмний наадмыг хийе л гэдэг зорилготой юм.

-“Ард түмний наадам” гэж нөгөө “Нэг эрийн гурван наадам” гэснийгээ хэлж байна уу?

-Манай хүүхэд залуучууд өнөөдөр сагс, волейбол, жүдо, чөлөөт гээд гадны хэдхэн спортоор л хичээллэж байна. Яг монгол үндэснийхээ спортоор хичээллэж байгаа нь маш цөөн болчихсон. Үндэсний бөхөөр үнэхээр дуртай хүүхдүүд, морь гэхээр хэдэн хурдан морь унадаг хүүхдүүд л байна. Сурын спортоор бол удам дамжиж л хичээллэж байгаа. Ингээд үндэсний спорт маань биднээс алсарч байна. Үндэсний бөхөөр хичээллэхээр бяр чадал, ухаан суудаг бол сурын хувьд хүнийг төвлөрөл сайтай, өөрийгөө хянаж чаддаг болгодог. Морь унахаар тэсвэр тэвчээртэй, тэнцвэртэй болгодог гэж ярьдаг.

Гэтэл энэ бүхэн гурав салаад тус тусдаа болчихсон. Тиймээс энэ гурвыг цогцлоосноор гэр бүл, эх орноо аваад явах чадал тэнхээ сууна гэж үзэж байгаа юм. Зөвхөн монгол хэлээр ярьж байгаагаа, Цагаан сараар дээл өмсдөгөө Монгол гэж ярьж, үзэж болохгүй.

Монголынхоо онцлог, ялгарлыг хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй. Бусад спортоор хичээллэж байгаа нь буруу биш. Гэхдээ уламжлал, түүхээ мэдэхийн тулд Монголын онцлогтой спортоороо хичээллэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд Баяр наадмын тухай хуульд оруулаад үнэлэмжийг нь нэмэгдүүлчихвэл тэр давлагаа нь нийт ард түмэнд хүрээд бөх, морь, сураараа хүүхэд, залуучууд маань хичээллэж эхэлнэ гэж зорьсон. Гэтэл үүнийг мушгиад байгаа юм. Хоёрдугаарт, эрийн гурван наадам гэдэг үгэн дээр мушгиж байна лээ. Гэвч үгний утга талаасаа миний хэлсэн агуулга зөв.

Гуравдугаарт, үндсэндээ улс, аймаг, сумын баяр наадам жүжиг болчихсон. Сумын наадамд аймгийн цолтой бөхчүүд нь очоод л нэг залууг мөнгөөр сумын заан болгочихдог. Морины уралдаанд дандаа мөнгөтэй хүний морь түрүүлдэг болсон. Нэг ёсондоо ард түмэн наадахаа больсон. Цөөхөн хэдэн хүн л наадчихдаг болоод удаж байна. Тэр мөнгөтэй хүмүүс чинь өөрсдөө барилдаад, морио унаад, сураа харваад наадаж чадахгүй. Тийм болохоор ард түмний наадмыг эргүүлээд ард түмэндээ авч ирэх зорилго л тээж байгаа юм. Энэ зорилгыг маань юм ойлгодог хэсэг нь дэмжиж ч байгаа.

-Зарим гишүүн таныг “Ноёны бөх” гэж цоллосон. Учир нь хуулийн төслөө эргүүлж татаад, маргааш нь өргөн барьж, хэлэлцэх дараалалд оруулчихсан гэж байсан. Үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ хуулийн төслийг бол жил гурван сарын өмнө өргөн барьсан. Ингээд сая л УИХ-аар хэлэлцэгдэж байгаа юм. Өргөн барьснаас хойш ийм их хугацаа өнгөрсөн гэхээр юун “Ноёны бөх” байх вэ. Жинхэнэ “Ардын бөх” байгаа биз дээ. Миний хувьд нэлээд олон хуулийн төсөл өргөн барьсан. Бүгд удаж удаж, одооноос л эхэлж байна. Баяр наадмын өмнө таарсан, эхнээс нь санаатайгаар улстөржүүлж сэвснээс болоод буруу ойлголт түгчих шиг боллоо. “Ноёны бөх” гэсэн нь ч харлуулах л гэсэн нэг арга шүү дээ.

-Нөгөө талаас таныг баяр наадмын тухай асуудлаар олны анхаарлыг татаж байгаад цаагуур нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ярьсан. Энэ хуульд өөрчлөлт оруулж, салбаруудыг хэвтээ тогтолцоотой болгох ямар шаардлага байгаа юм бэ?

-Засаг захиргааны нэгжийн хууль давхар явах ёстой. Энэ хуулийн төслийг аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан 15-16 гишүүн гарын үсэг зураад өргөн барьсан. Нам ялгаагүй ийм олон Засаг даргаар ажиллаж байсан гишүүн өргөн барьж байна гэдэг чинь нэгж дээр тулгамдаж байгаа асуудлаа тэд мэдэж байгаа гэсэн үг. Аймаг, дүүрэг, орон нутгууд чинь эрх мэдэл их бага. Нийт хорин хэдэн агентлагийн таваас бусад нь босоо буюу яамнаас томилдог. Ингэхээр аймаг, орон нутгийн ажилд төдийлөн оролцдоггүй. Цар тахал, мал, амьтны гоц халдварт өвчин, үер усны аюул үүсэхэд нөгөөдүүл чинь нэг баг болж ажиллаж чаддаггүй. Аймаг, сум нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэсэн Үндсэн хуулийн заалттай. Гэтэл нэг цул болж чадахгүй байгаа.

Тийм учраас энэ асуудлыг цэгцлэх нь чухал гээд өргөн барьсан. Үүнийг баяр наадмын асуудалтай холих ямар ч шаардлага байхгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд улстөрч гэж нийгэмд, монгол хүнд тулгараад байгаа хүнд хэцүү асуудлуудыг шийдэхийн төлөө гарц гаргалгаа олдог хүнийг хэлнэ. Хоёрдугаарт, ирээдүйд ямар эрсдэл, аюул ирж болохыг урьдчилан харж, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж чаддаг байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр парламентад сууж байгаа залуучуудын хувьд юмыг их өнгөц хардаг. Өнөөдрөөрөө дүгнэлт хийдэг. Ард түмэнд ингэж хэлбэл оноо авах юм байна гэсэн поп хандлагаар асуудалд ханддаг. Ямар нэгэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ийм гарц, гаргалгаа байна гэж ярьж байгаа хүн нэг ч алга. Намайг анх хөдөөд байгаа гэр бүлгүй залуучуудын асуудлыг ярьж байхад бүгд л эсэргүүцэж, шүүмжилж байсан.

Ер нь аливаа шинэ зүйлийг санаачлаад явахад асуудал тулгардаг. Учир нь монголчуудын хувьд шинэ зүйлийг хүлээж авах тал дээр учир дутагдалтай. Гэвч үүнээс болоод ухарч болохгүй. Өнөөдөр шүүмжилж байгаа ч маргааш нь зөв байдаг. Жишээлбэл, Говь-Алтай аймагт Улаанбоомын усан цахилгаан станц байгуулагдах болоод бүтээн байгуулалтын ажил эхлэхэд тухайн үед бүхий л хэвлэл мэдээллээр эсэргүүцэж, шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр Гэгээн нуур гээд маш том нуур үүсч, газрын зураг дээр тэмдэглэгдсэн. Алтайчуудын хувьд ундны усных нь эх үүсвэр болж, байгаль экологид маш сайхан нааштай өөрчлөлтүүд авч ирсэн бүтээн байгуулалт болчихсон байна шүү дээ.

-Нарансавстэйн боомтыг нээх гээд байна гэж таныг хэлдэг шүү дээ. Үүн дээр юу хэлэх вэ?

-Нарансэвстэйн боомт нээгдэх ёстой юм. Нээгдсэнээр тэр дархан цаазат газар сүйдэхгүй, тэнд алт ухахгүй. Харин ч эсрэгээрээ хамгаалагдана. Үүнийг худал эх орончид эсэргүүцээд байгаа юм. Говийг усжуулах тухай ярихад “Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй” гээд л эсэргүүцэж байсан. Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг ч гацаасан. Үүний оронд бид асуудлыг жаахан гүнзгийрүүлж судлаад, алсыг харах ёстой юм. Манай баруун бүсийн ард иргэд төвийн бүс буюу авто болон төмөр зам дамжин өнгөрдөг бүс нутгуудаас хоёр дахин бага орлоготой байдаг. Дээр нь бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин их. Тэгэхээр бид дөрөв дахин хүнд нөхцөлд амьдарч байна гэсэн үг.

Хятадын урд хэсэгт үйлдвэрлэгдсэн бараа Замын-Үүд, Говь-Алтай аймгийн урд цэгт ирэх замын урт нь адилхан. Төв Хятадтай хиллэдэг учраас тэнд нь боомт нээчих юм бол баруун бүсийнхэн, монголчуудад хэрэгтэй. Зүүн талаар явж байгаа коридор чинь баруун тийшээ шилжээд Орос-Хятадыг холбосон транзит чинь баруун бүсэд хөгжил авч ирэх боломжтой. Гэтэл мазаалайг алах нь, алт ухах нь гэж мушгиад, түүнийг нь сэвчихэж байгаа юм. Яг үнэндээ тэр боомт нээгдээд, түүгээр засмал зам явснаар хэн нь зөв ярьж байж вэ. Ард иргэд, улс орныхоо сайн сайхны төлөө байж гэдэг нь тодорхой болчихно. Энэ бүхэн чинь Монголын эрх ашгийн төлөө л ажил. Тийм болохоор асуудлыг битгий өнгөц хараарай л гэж хэлье.

-Өнөөдөр/өчигдөр/ танай нам бүлгийнхээ хурлаар Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхээр болсон гэх юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хаа хаанаа хариуцлагатай байх ёстой. Тиймээс хариуцлагын асуудлыг бүлгийн хурал дээр ярьсан. Үндсэн хууль зөрчсөн тэр Х.Булгантуяадаа хариуцлага тооцохгүй байна. Авлигачидтайгаа тэмцэх ажил хийсэнгүй. МАН 10 жил засаглачихаад авлига, хулгайдаа живсэн байна. Тийм учраас алдаа дутагдал гаргасан сайд нартаа хариуцлага тооцохгүй бол энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг зүйлийг ярьж шийдсэн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 13 цаг 54 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 15 цаг 43 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 18 цаг 14 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цаг 5 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 47 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 19 цаг 54 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цаг 21 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 21 цаг 0 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top