x

Монгол Улс Казахстантай харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцов

Экспортынхоо бараа бүтээгдэхүүний ихэнхийг Хятад руу гаргадаг, шатахууны импортын хувьд Оросоос бараг бүрэн хамааралтай байдаг улсын хувьд "гуравдагч чиглэл"-ийг олох нь хэзээ ч амар байгаагүй хэдий ч Монгол Улс одоо баруун тийш Казахстан руу хандаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Астанад айлчилсан нь сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсын төрийн тэргүүн Казахстанд хийсэн анхны төрийн айлчлал байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, цөмийн эрчим хүч, газрын тос, банк санхүү болон тээврийн салбарт хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулсан байна. Мөн хоёр тал худалдааны хэмжээг 500 сая ам.долларт хүргэх зорилтоо дахин баталгаажуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг дөрөв дахин их дүн юм.

Өргөн цар хүрээг хамарсан эдгээр хэлэлцээр нь Монгол Улсад гуравдугаар сард айлчилсан “Kazakh Invest” компанийн төлөөлөгчдийн айлчлалын явцад хүрсэн үр дүнгийн үргэлжлэл бөгөөд уг айлчлалын үеэр 62 сая орчим ам.долларын экспортын гэрээнүүд байгуулжээ. Харин Монголын тал эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход улс төр, газар зүйн гэсэн хоёр том бэрхшээлтэй тулгарч байна.

Нэг жил хүрэхгүй хугацаанд гурван ч засгийн нүүр үзсэн тус улс авлигын эсрэг тэмцэлд туйлдаж, Азийн бусад орнуудад өрнөсөн Z үеийнхний эсэргүүцлийн давалгаанд өртсөн юм. "2025 оны туршид Монголын эрх баригчид юуны түрүүнд дотоод улс төрийн зөрчилдөөнөө шийдвэрлэхэд голчлон анхаарсан" гэж Астана дахь Назарбаевын нэрэмжит их сургуулийн ахлах судлаач, Төв Азийн шинжээч Расул Коспанов ярилаа.

"Казахстан улс тусгаар тогтносноос хойших бүхий л хугацаанд хоёр улсын харилцаа ерөнхийдөө нааштай байсан хэдий ч эдийн засгийн бодит хамтын ажиллагаа дипломат яриа хэлэлцээнийхээ түвшнээс хоцорч ирсэн" хэмээн Коспанов 1991 онд ЗХУ задарсны дараа Казахстаны тусгаар тогтнолыг тунхагласан тухай дурдаад хэлэв.

2026 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал намжиж, Монгол Улсад нөхцөл байдал харьцангуй тайван байгаа хэдий ч эрх баригч элитүүдэд дургүйцэх дургүйцэл намжаагүй, инфляц өндөр хэвээр байна.

Дотоодын зөрчил тэмцлээс гадна Монголын газар зүйн байршил нь томоохон сорилт болдог. Далайд гарцгүй, ердөө 3.6 сая хүн амтай тус улс нь хоёрхон хөрштэй бөгөөд хойд талаараа Оростой, урд талаараа Хятад улстай хиллэдэг.

Тус улс түлш шатахууныхаа 85 орчим хувийг Оросоос импортолдог бөгөөд 10 дугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрт саатал гарсны улмаас орон даяар хомсдол үүссэн нь энэхүү хамааралт байдлыг илхнээ харуулсан юм. Тухайн жилд Монгол Улсын нийт экспортын 90 шахам хувийг Хятад эзэлжээ. Тус улс нь мөн Монголын коксжих нүүрсийг худалдан авдаг цорын ганц орон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Астанад хийсэн айлчлал нь эдгээр хоёр аварга "ивээн тэтгэгчээс" гадуурх харилцааг хөгжүүлэх гэсэн оролдлого юм."

Тус улс түлш шатахууныхаа 85 орчим хувийг Оросоос импортолдог бөгөөд өнгөрсөн аравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрийн саатлаас үүдэж орон даяар шатахууны хомсдол үүсэх үед энэхүү хамааралт байдлыг илхнээ харуулсан юм. Түүнчлэн тухайн жил Хятад улс Монголын нийт экспортын 90 шахам хувийг эзэлсэн бөгөөд коксжих нүүрсний цорын ганц худалдан авагч хэвээр байна.

Казахстан, Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргах үйл явц 2024 оны 10 дугаар сард Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Улаанбаатарт айлчилж, стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурснаар эхэлсэн. Энэ нь Казахстаны ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийсэн анхны айлчлал байсан юм. Казахстаны хувьд Монгол Улс нь нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнээ гаргах зах зээл болж байна.

Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 133 сая ам.долларт хүрч, 2024 оныхоос 7.7 хувиар өсжээ. Үүний 92 орчим хувийг Казахстаны экспорт буюу цахилгаан тоног төхөөрөмж, тамхин бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс зэрэг бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Харин Монгол Улс тус улсад адууны мах, ноос, ноолуур нийлүүлдэг. Гэвч Монгол Улс нь Казахстаны нийт гадаад худалдааны ердөө 0.1 хувийг эзэлж байгаа юм.

Казахстаны зүүн нутгийн Риддер хот болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсаар дамжуулан Усть-Каменогорск хотыг Монголын хилтэй холбох авто зам тавих засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэ зам тавигдвал одоогийн 1600 орчим км авто замыг бараг хоёр дахин богиносгох юм. Гэвч үүнд ОХУ-ын дамжин өнгөрөх зөвшөөрөл шаардлагатай бөгөөд хугацааг хараахан тохиролцоогүй байна.

Мөн Казахстаны төрийн өмчит "Самрук-Казына" болон Монголын "Эрдэнэс Монгол" компаниудын хооронд уран болон чухал ашигт малтмалын хайгуулын чиглэлээр санамж бичиг байгуулав. Монгол Улс эдгээр ашигт малтмалын томоохон нөөцтэй боловч одоогоор бараг бүхэлд нь Хятад руу экспортолдог.

Ерөнхийлөгчийн уулзалтад оролцсон, Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал айлчлалыг нэгтгэн дүгнэхдээ "Тээвэр, ложистикийн хүндрэлүүдийг тооцож үзвэл худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт бол маш том амбиц юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга...
Top