x

ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-V төслийн талбайд ажиллажээ.

Энэ үеэр хотын дарга ДЦС-V нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод, “ДЦС-V-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ станц 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны асуудлыг шийднэ. Станцыг ашиглалтад оруулах талаар олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болж байна. Тус ажилд онцгой ач холбогдол өгч, яаралтай зохион байгуулалт ажлыг хийнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог шуурхай хангуулж, санхүүжилтийг тасралтгүй явуулан, төслийн газар чөлөөлөлтөд анхаарч ажиллана. Төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийднэ” гэсэн байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Барилга угсралтын төлөвлөгөөгөөр төслийн ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлж, 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хийгдэж байгааг албаныхан мэдээлжээ.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 65 жил хуримтлагдсан үнсэн санг чөлөөлөх ажил үргэлжилж байгааг нийслэлийн ХМОНХХ-ээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 38 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 3 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 17 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 20 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 22 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 41 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 26 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 27 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 38 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 7 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top