x

Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна

Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Хосгэрэлтэй ярилцлаа.

-Аялал зугаалгын улирал эхэлж, орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр авто замын эвдрэл, чанарын асуудал хөндөгддөг. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Тодруулбал, Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх авто замын асуудалтай холбоотой осол, аваар нэлээд гардаг талаар иргэд шүүмжилдэг шүү дээ?

-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам нь насжилт өндөр, хөдөлгөөний эрчим ихтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их зэргээс шалтгаалан эвдрэлийн хэмжээ нэмэгдсээр байгаа. Хөрөнгө, санхүүжилтийн дутагдалтай байдлаас шалтгаалан засвар арчлалтын ажлыг норматив хугацаанд зохих түвшинд хүртэл хийж чадахгүй байна. Тус чиглэлд жил бүр батлагдсан хөрөнгөд багтаан арчлалт, урсгал засварын ажлууд гүйцэтгэдэг. Тухайлбал, 2023 онд 3.7 тэрбум, 2024 онд 1.7 тэрбум, 2025 онд 10.1 тэрбум төгрөгөөр ээлжит засварын ажил гүйцэтгэсэн.

2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянтал-Чойр чиглэлийн 30 километр замд их засварын ажил гүйцэтгэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Гүйцэтгэгч компани ажлыг шуурхай эхлүүлэхээр бэлтгэл хангаж, хүн хүч, машин механизмын нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөшигийн хөндий- Чойр- Замын-Үүд чиглэлд шинээр хоёр эгнээ замыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барихаар төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулаад байна. Монгол Улсын эскпортын гол гарц болсон энэхүү чиглэлд 435 километр урттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам барих бүтээн байгуулалтын ажлыг өнгөрөгч сарын 17-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна.

-Орон нутагт осол, авар ихээр гардаг хар цэгүүдийг тодорхойлсон байдаг уу?

-2025 онд улсын чанартай 7887 километр хатуу хучилттай авто замд хар цэгийн судалгааг гүйцэтгэж, нэгдсэн тайлан боловсруулсан. Улсын чанартай авто замын дагуу 113 хар цэг байна гэж дүгнэсний дагуу 2025 онд эдгээр хэсгийн нөхцөлийг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор анхааруулах замын тэмдэг, гэрэл суурилуулах 79, хурд сааруулагч, нойр сэргээх товруу хийх 14, хамгаалалтын хайс, тумба суурилуулах 15 ажлыг хэрэгжүүлсэн. Зам хариуцагч байгууллагууд хариуцсан осол давтамжтайгаар гарсан хэсгийн судалгааг гүйцэтгэж, авах арга хэмжээний санал боловсруулдаг. Засвар арчлалтын төлөвлөгөөний хүрээнд тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. 2025 оны статистик мэдээллээр зам тээврийн ослын тоо орон нутгуудад 2024 онд 4921, 2025 онд 4431 бүртгэгдсэн нь 10 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч байгааг харуулж байна.

-Орон нутгийн замын аюулгүй байдлыг сайжруулахад энэ онд ямар төсөв, хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Зам, тээврийн яам нь Авто замын тухай хуулийн дагуу олон улс болон улсын чанартай буюу нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон нийт 14.909.0 километр авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг хариуцан, зам хариуцагч компаниудаар гүйцэтгүүлж, байнгын бэлэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангахад урсгал засвар, арчлалтын ажилд нийт 215.0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч, 2026 оны улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн боловч шаардлагатай хөрөнгийн дөнгөж 26.3 хувь буюу 56.7 тэрбум төгрөг батлагдсан. Батлагдсан хөрөнгийг замын чиглэл, хучилтын төрөл, насжилт, хөдөлгөөний эрчим, эвдрэлийн байдал зэргийг харгалзан зам хариуцагч бүрээр тооцон хуваарилж, Зам, тээврийн сайдын 2026 оны А/71 дүгээр тушаалаар батлуулан зам хариуцагч төрийн өмчит нэг, хувийн хэвшлийн ес буюу нийт арван байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Энэ онд ямар зам засварын ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Авто замын тухай хуульд заасны дагуу нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто зам нь "Улсын чанартай авто зам"-ын ангилалд хамаардаг. Өнөөдрийн байдлаар улсын чанартай 14909 километр авто зам байгаагаас 53.4 хувь нь 7956.8 километр нь хатуу хучилттай авто зам байдаг. Мөн дээрх хуульд зааснаар замын ангиллаас нь хамааран засвар арчлалтын ажлыг тухайн замын эзэмшигч нар хариуцан ажилладаг. Жишээ нь, улсын чанартай авто замын засвар арчлалтыг Зам, тээврийн яам хариуцдаг бол нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах замыг засварлаж арчлах нь нийслэлийн Засаг даргын эрх үүрэгт хамаардаг. 2026 онд улсын чанартай 14.909.0 километр авто замын арчлалт, урсгал засварын ажлыг жилийн турш зохион байгуулж, авто замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, улсын чанартай хатуу хучилттай 7.889.0 километр авто замын хучилтад үүссэн нүхэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалтын хашлага, гэрэл ойлгогч хэрэгсэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Мөн байгалийн аюулт үзэгдэл буюу цасан шуурга, үерийн улмаас авто замд үүссэн гэнэтийн эвдрэл, саатлыг арилгах, сэргээн засварлах ажлыг тухай бүр гүйцэтгэж замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Зам тээврийн осол ихээр гардаг хэсгүүдийг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн сайжруулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хамгаалалтын хашлага, гэрэлтүүлэг, анхааруулах болон мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх ажил мөн чухал байдаг.

Авто замын нөхцөл байдал, хөдөлгөөний мэдээллийг хянах ухаалаг тээврийн системийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр улсын чанартай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоо, түүнээс үүдэх эрсдэл, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэнэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.77)
    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж байгааг өөрсөдд нь мэдэгдэлгүй бичиж аваад гадаадийн гаж донтон баячуудад зардаг
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 3 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 17 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 4 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 8 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top