x

Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил тод байдал, ардчиллын хамгаалагч болгоно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа.

–Худал мэдээллийн эсрэг төв байгуулна гэж мэдэгдсэн. Гэвч нийгэмд энэ нь яваандаа хуучин үеийнх шиг шалгадаг, зөвхөн энэ нь үнэн гэж тулгадаг байдал бий болгоно гэх шүүмжлэл байна. Энэ төвийг байгуулах учир шалтгаан, үр дүн юу байх вэ?
-Дэлхийн эдийн засгийн форум энэ жилийн эрсдэлийн тайландаа “ Хуурамч төөрөгдүүлсэн мэдээлэл”ойрын хоёр жил Засгийн газар болон хувийн хэвшилд хамгийн том эрсдэл учруулна гэдгийг саяхан зарлалаа. Хортой, худал мэдээллийн улмаас иргэд вакцинд хамрагдахгүй байх, түүнээс үүдэн амь насаараа хохирох, эсвэл нийгмийн талцал,хуваагдал үүсч байгааг бид харж байна. Иймд баримт шалгах төвүүдийг хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх,ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хуурамч мэдээллийг нягтлах хичээл орох, хиймэл оюунд суурилсан хуурамч мэдээллийг нягтлах алгоритмыг бий болгох ажлуудыг хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

–Цахим худал мэдээлэл их тардаг нь үнэн. Гэхдээ түүнийг нягталдаг, мэдээллийг олон талх үүсвэртэй нь тулгадаг байдлыг бий болгох, иргэдээ мэдлэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй юм бишүү ?

Мэдээж хэрэг, яг энэ чиглэлд баримт шалгах төв маань ажиллах юм. Баримт шалгах төвийг төр дангаараа бий болгохгүй. Үүнд төр, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны ухааны байгууллагуудын оролцоо маш чухал. Аливаа хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, түүнийг нь олон нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй юм. Энэ төв мэдээллийн үнэн зөвийг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар нягталж олон нийтэд мэдээлэх болохоос биш мэдээллийг түгээгчтэй ямар нэг хариуцлага тооцохгүй. Технологийн шийдэл, хиймэл оюун ашиглаж хийгдсэн хуурамч мэдээлэл (deepseek) ашиглаж хийсэн төрөл бүрийн контентыг ялгаж мэдээлэх болон иргэдийг хуурамч мэдээллийг ялгах мэдлэг боловсролтой болгох тал дээр төвлөрч ажиллана. Финланд, Швед, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын иргэдийнхээ мэдээлэл, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хамгаалж буй сайн жишгийг нэвтрүүлнэ.

–ЦХиХХ-ны яамнаас саяхан хийэмл оюун ухааны хэлэлцүүлэг зохион байгуулсан.Манайд энэ салбарын хөгжил ямар шатандаа явна вэ ?

Монгол Улс хиймэл оюуны бэлэн байдлын индексээр дэлхийн 188 орноос 98 дугаарт бичигдэж байна. Хиймэл оюун бол дэлхийн улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний гол талбар болчихлоо. Энэ чиглэлд өнөөдрийн байдлаар дэлхийн 77 улс стратегиа баталж, олон нийтэд зарлалаа. Хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах болон голлох салбарууд ашиглаж эхэллээ. Ингэснээр тухайн улсын аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн амин чухал хүчин зүйлийн нэг болж байна. Иймээс бид ч гэсэн энэ салбарт стратегийн бодлогоо тодорхойлохоос өөр аргагүй. Энэ хүрээнд бид төр болон хувийн хэвшил, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас саналыг нь авч, “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж, анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ.

–Ер нь цаашдаа хиймэл оюун ухааныг ашиглах, хөгжүүлэх нь хэр зөв зүйтэй юм бэ?

Ирэх 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 25.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Энэтхэг, Хятад гэсэн хоёр улсыг нийлүүлснээс илүү том эдийн засгийн нөлөөг хиймэл оюун авчирна гэсэн үг. Иймд бид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх салбараа тодорхойлж ,тухайн чиглэлд хөрөнгө оруулалт татах замаар дэлхийн тавцанд өрсөлдөх байр сууриа бэхжүүлэх нь чухал. Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг болгохгүй, ил тод байдал, ардчиллын хамгаалагч болгоно. Технологийн дэвшлийг дэмжихийн тулд аль болох бага “хуульчилж, журамлана”. Хиймэл оюун ажиллах хүчнийг орлох бус дэмжиж, боломжийг нээж, хамтарч ажиллана.

–Төрийн албыг цахимжуулна, цахим үндэстэн болно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа.Гэвч төрийн зарим байгууллагуудад одоо ч гэсэн элдэв тодорхойлолт шаарддаг, урт дараалал үүсдэг байдал байсаар байна. Цахимжуулах тал дээр ямар, ямар ажлууд хийж байна вэ ?

Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхсэн хэвээр байгаа нь үнэн. Төрийн байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцох болон хувийн байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцдог болох хэрэгтэй. Мөн төр болон хувийн байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцдог болсноор энэ асуудал шийдэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл Өгөгдлийн Засаглал буюу тухайн мэдээллийг хадгалах дамжуулах, солилцох аюулгүй байдлыг нь хангах асуудлыг бид хиймэл оюуны үндэсний стратегийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

–Цахимаар гадаадад суугаа Монголчуудынхаа саналыг авдаг болох асуудал намрын чуулганы үеэр байнгын хороон дээр хөндөгдөж байсан.Энэ ажлыг хэрэгжүүлэх боломж бололцоо бий юу ?

-Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр энэ чиглэлд ажлын хэсэг гараад ажиллаж байна.

–Элдэв цахим халдлага, залилангийн гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээрээс урьчдилан сэргийлэхийн тулд юу хийж байна вэ ?

-Цахим залилан, цахимд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо уламжлалт гэмт хэргийн тооноос хэдийнэ давсан. Цахим залилангийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар харьяалагддаг. Өнгөрсөн онд гэхэд цахим залилангаас үүдэн 80 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан гэсэн тоог цагдаагийн байгууллагаасгаргасан. Дэлхийд ч энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өсч байгаа бөгөөд Дэлхийн эдийн засгийн чуулганаас цахим гэмт хэрэг, кибер халдлагаас учрах хохирол 2028 он гэхэд тэргүүлнэ гэсэн прогноз хийсэн.

Харин цахим халдага, зөрчилтэй тэмцэх чиглэлд кибер аюулгүй байдлын зөвлөл, холбогдох гурван төв голлон ажилладаг. Харин миний бие тус зөвлөлийн дэд даргаар ажилладаг. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ жил бид илүүтэй ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нийтдээ 1000 гаруй ахмадад цахим ур чадварын сургалтыг орлоо. Үүний зэрэгцээ яамны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл контентыг байнга хүргэж ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг Оксфордын их сургуулиар хийлгэж олон нийтэд хэлэлцүүлсэн. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын кибер аюулгүй байдлын индексээр бид таван түвшнээс бэхжиж буй түвшинд үнэлэгдээд байгаа. Тиймээс дэвшиж буй түвшинд хүрнэ гэсэн зорилтыг яамныхаа 10 гол ажлын нэг болгон ажиллаж байна.

–Аливаа салбарын хөгжилд салбарын хууль их чухал. Тэгэхээр яамны зүгээс ойрын хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суурь шинэчлэл хийхийг зорьж байна. Энэ хүрээнд салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Мөн шинэ дэвшилтэт технологийн хэрэглээ нэмэгдэх хэрээр хуулийн зохицуулалтын хэрэгцээ үүсч байгаа тул сансар, дроны тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top