x

Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ эхэлнэ

Европын Холбооны (ЕХ) гишүүн бүх улс орон Украин, Молдова улсуудыг элсүүлэх тухай хэлэлцээний хүрээнд эхний үе шатыг эхлүүлэхийг зөвшөөрсөн тухай Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта нар баасан гаригийн орой мэдэгджээ. Ингэснээр тус хоёр улсыг эгнээндээ элсүүлэх тухай албан ёсны хэлэлцээ зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ. 

Украин, Молдова улсуудыг ЕХ-ны гишүүнээр элсүүлэх хэлэлцээний эхний үе шат эхэлж байгаа нь "асар их хүндрэл бэрхшээлийг үл харгалзан шинэчлэл хийхэд хоёр улсын харуулсан шийдэмгий байдал, зориг тэвчээр, шаргуу хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм" гэж хоёр улс төрч мэдэгджээ. Түүнчлэн тэд ЕХ-г өргөжүүлэх шийдвэрийг "тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буй" өнөөгийн дэлхий ертөнцөд Европын орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн "стратегийн шийдвэр" хэмээн тодорхойлсон байна.

ЕХ-ны Зөвлөлийг энэ онд даргалж буй Киприйн төлөөлөгчийн газраас мэдээлснээр, Унгар улс хоригоо цуцалсны дараа ЕХ-ны орнууд хэлэлцээний эхний бүлэг сэдвээр нэгдсэн байр сууринд хүрснээр шаардлагатай бэлтгэл ажил бүрэн дуусжээ.

Хэлэлцээний эхний бүлэг сэдэв нь ЕХ-нд элсэхийн тулд тухайн улс орнуудын заавал дагаж мөрдөх ёстой үнэт зүйлс, суурь зарчмуудын тухай ажээ. Нийтдээ хэлэлцээг хэдэн арван хэсгээс бүрдэх зургаан гол сэдвийн хүрээнд хийнэ. Хэлэлцээ бүрэн дууссаны дараа шинэ орнуудыг элсүүлэх шийдвэрийг гишүүн 27 улс бүгд соёрхон батлах ёстой.

Украин, Молдова улсуудыг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээ анх 2024 оны зургаадугаар сард эхэлж байсан юм. Унгарын өмнөх засгийн газар хориг тавьснаар Украинтай хийх албан ёсны хэлэлцээ гацаад байсан бөгөөд шинжээчдийн түвшинд албан бусаар үргэлжилж байв. Харин Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр өнгөрсөн долоо хоногт Украины талтай унгар үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах талаар тохиролцоонд хүрснээ мэдэгдэж, ЕХ-ны хэлэлцээнд тавиад байсан хоригоо цуцалсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 1 цаг 2 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 2 цаг 6 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 15 цаг 20 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 16 цаг 37 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 17 цаг 10 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 17 цаг 16 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 19 цаг 26 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 19 цаг 31 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 19 цаг 36 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 19 цаг 40 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 19 цаг 45 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цаг 27 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 22 цаг 17 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 22 цаг 24 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 22 цаг 28 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 22 цаг 37 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 22 цаг 41 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 23 цаг 36 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 23 цаг 37 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 23 цаг 55 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө...
Top