x

Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-д төвтэй "Virtue Foundation" байгууллагын эмч нартай хамтран 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийжээ.

Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай зургаан эмчлүүлэгчийг сонгон, өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн хараа сэргээх боломжийг бүрдүүлсэн байна. Үүнээс гурван эмчлүүлэгчид эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал /Penetrating Keratoplasty-PKP/, мөн гурван эмчлүүлэгчид эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал /Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty-DSEAK/-ыг амжилттай хийв.

Мэс заслыг "Virtue Foundation"-ийн эвэрлэг болон болрын мэс засалч доктор Лийла Ражу, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд судлалын мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эмч, сувилагч, асрагч болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаатай амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн үйл ажиллагааны хүрээнд монголын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 3 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 3 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 3 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 3 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 3 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 5 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 5 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 7 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 9 цаг 18 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top