Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ананд энэ сарын 9-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Омар Обайд Мухаммад Аль-Хисан Аль-Шамсид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа оржээ.
Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд онцолсон байна.
Цаашид хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх асуудлуудаар санал солилцож, энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцав гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.



